MSports logo
ADIDAS КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ РОРСТЕД ИРЭХ ЖИЛ АЖЛАА ӨГӨХӨӨ МЭДЭГДЛЭЭ
  • А
    Админ

    8 сарын 22

  • ADIDAS КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ РОРСТЕД ИРЭХ ЖИЛ АЖЛАА ӨГӨХӨӨ МЭДЭГДЛЭЭ

    Adidas компанийн гүйцэтгэх захирал Каспер Рорстэд ирэх жил ажлаа орхино гэж мэдэгдлээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр Германы спортын бараа үйлдвэрлэгч Рорстедийн залгамжлагчийг хайж эхэлсэн гэж мэдэгджээ. "COVID-19 тахлын эдийн засгийн үр дагавар, гео-политикийн хурцадмал байдал зэрэг хүнд хэцүү гурван жилийн дараа гүйцэтгэх засаглалын тэргүүний шилжилтийг эхлүүлж, дахин эхлүүлэх замыг нээх зөв цаг ирлээ" гэж хяналтын зөвлөлийн дарга Томас Рабе хэлсэн байна. 2026 оны долдугаар сар хүртэл гэрээ байгуулсан Рорстэд залгамжлагч томилогдох хүртэл энэ албан тушаалд үлдэх юм.

    Рорстэд огцрох шийдвэрээ тайлбарлахдаа сүүлийн хэдэн жил "асар их хүчин чармайлт" шаардсан гэж хэлээд "Тийм учраас 2023 онд дахин эхлүүлэх боломжийг олгох нь компанийн хувьд ч, миний хувьд ч хийх зөв зүйл" гэж нэмж хэлжээ. Bloomberg-ийн мэдээлснээр Adidas-ын хувьцаа энэ онд 37 орчим хувиар унасан байна. Рорстэд тус компанийг 2001 оноос хойш тэргүүлж байсан Херберт Хайнерыг залгамжлан 2016 оноос хойш энэ үүргийг гүйцэтгэж байна.

     

    Н.Бэлгүүн