MSports logo
ДЭЛХИЙ ДАХИН ДОМОГТ КОБИ БРАЙАНТЫГ 44 НАСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР ДУРСАЖ БАЙНА
  • А
    Админ

    8 сарын 22

  • ДЭЛХИЙ ДАХИН ДОМОГТ КОБИ БРАЙАНТЫГ 44 НАСНЫ ТӨРСӨН ӨДРӨӨР ДУРСАЖ БАЙНА

    2020 оны 1-р сарын 26-нд нисдэг тэрэгний ослоор нас барсан Лэйкерсийн домогт тоглогч Коби Брайантын дурсамж, хүндэтгэлийн цаг хугацаа үргэлжилсээр байна. Түүнийг нас барснаас хойш супер одыг Нейсмитийн дурсгалын сагсан бөмбөгийн алдрын танхимд оруулсан, мөн НБА-аас лигийн таван удаагийн аваргын нэрэмжит Бүх оддын MVP шагналыг нэрлэсэн нь Брайантын домогт оршихуйг улам бататгасан юм. Түүнийг биечлэн таньдаг, түүнтэй өрсөлдсөн, эсвэл зүгээр л холоос биширдэг хүмүүс Брайантын 44 насны төрсөн өдрөөр сайн сайхныг хүсэн олон нийтийн сүлжээгээр хүндэтгэл илэрхийлж байна. Олон мэндчилгээнд ослоор нас барсан Брайнтын охин Жианнагийн тухай дурьдсан байсан юм. 
    Коби 17 настайдаа NBA дахь карьераа эхлүүлж, сагсан бөмбөгийн карьерынхаа 20 жилийг Лос Анжелес Лэйкерс багт өнгөрүүлсэн. Тэрээр сагсан бөмбөгийн талбайд амжилттай од болон гялалзаж олон мянган хүүхэд, залуучуудад энэ спортоор хичээллэх урам зоригийн тод үлгэр дуурайл болсон төдийгүй нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг амьд ахуйдаа хийж байсан. Түүний агуу нөлөөлөл Кобиг бидний дунд байхгүй болсон ч үүрд амьд мэт хэвээр оршиж байгааг дэлхий нийт дурсан, хүлээн зөвшөөрч, хүндэтгэж байна.

    2018 онд Коби Брайант "Мамба Спортын Сан"-г үүсгэн байгуулсан бол одоо тус сан "Мамба ба Мамбачита Спортын Сан" гэж нэрлэгддэг. Кобигийн сан нь спортын дутуу тамирчид, охид, хөвгүүдэд эерэг нөлөө үзүүлэх зорилготой юм. Ашгийн бус байгууллагын алсын хараа нь залуу охид, хөвгүүдэд спорт, амьдралаар дамжуулан хүсэл мөрөөдлөө биелүүлэх тэгш боломж бүхий ертөнцийг бий болгох явдал. 

    Хэдий Коби Брайантын төрсөн өдөр 8-р сарын 23 боловч түүнийг 24 дугаартай тоглодог байсан учир зарим газруудад 8-р сарын 24-ний өдөр түүнд онцгой хүндэтгэлийг үзүүлдэг. Жишээлбэл “Оранж Каунти”-д Коби Брайантын анхны албан ёсны өдрийг тэмдэглэдэг. Сагсан бөмбөгийн талбай дээрх түүний домогт ур чадвар нь олон хүний санаж байгаа ч тамирчны урам зориг өгсөн "mamba mentality буюу мамба сэтгэлгээ" нь мөнхийн бөгөөд хүчтэй нөлөө үзүүлж байна. Бид мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж, үргэлж илүү сайн байхыг эрмэлздэг тамирчны гүн ухааныг түүний ном, түүний үзэл бодол, ертөнцөөс эргэн харч чадаж байгаа. Коби Брайант 2016 онд аялан тоглолтынхоо үеэр ирэх үеийн залуу тамирчдад урам зориг өгөх зорилготой “Mamba Mentality” номыг гарагж байсан. "Би аялан тоглолтынхоо үеэр үүнийг тунгаан бодож олсон" гэж тэрээр тайлбарлаж байсан юм. Коби Брайант өөрийн мэдэрсэн, суралцсан зүйлсээ үе хойч тамирчдад, хүүхэд залуучуудтай хуваалцах, тэдэнд туслах хүсэлтэйгээр олон үйл ажиллагаа явуулж байсан билээ. Ийнхүү өнөөдөр дэлхий даяар түүний 44 дэх төрсөн өдрөөр түүнийг дурсан санаж, гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.  

    Н.Бэлгүүн