1997 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл олуулаа. Аав ээж, эгч дүү нар минь байдаг. 😊 Манайх спортын удамтай гэж бодохгүй байна. Хамгийн анхны спортын хүн нь би гэж бодож байна. Баг нас минь ерөнхийдөө мал дээр мал маллаж хурдны морь унаж өссөн. Багадаа баг зэрэг гэнэн ичимхий, шаггүй спортлог хүүхэд байсан даа. Харин том болоод хуульч болно гэж боддог байсан. Гэхдээ ахлах ангид ороод тэр бодол маань өөрчлөгдсөн. Одоо удирдахуй, хүний нөөцийн менежер мэргэжилтэй.
Баг ангид байхдаа хөнгөн атлетикаар хичээллэж, тэмцээн уралдаанд амжилттай оролцдог байлаа. Ахлах ангид ороод үндэсний бөх, чөлөөт бөхөөр хичээллэж, олон тэмцээн уралдаанд ордог байсан. Спортын суурь маань анх эдгээр спортуудаар тавигдаж эхэлсэндээ. Одоо харин бодибилдингийн тамирчин болсон байна.
Эмэгтэй хүний биед орвол толины өмнө цаг гаран суугаад, нүүрээ цэмбийтэл будаж үзмээр байна.
Миний нэг өдрийн хувьд өглөө босоод бэлтгэхийнхээ хоолыг хамгийн түрүүнд бэлддэг. Дасгалжуулагчийн ажилдаа орно. Манай шавь нар улсын аваргад оролцох гэж байгаа тул шавь нарынхаа бэлтгэлд сүүлийн үед түлхүү анхаарч байна. Эхний ээлжинд шавь нар болон энгийн бэлтгэл хийдэг хүмүүсийнхээ бэлтгэлийг хийлгэчхээд дараа нь өөрөө бэлтгэлдээ ордог. Орой нь гадуур дотуур амжуулах ажлууд байвал амжуулна. Зааланд ажил бэлтгэл маань нийлээд 7-8 цаг болдог. Гэртээ хариад чөлөөт цаг гарвал ном уншиж, эвэл кино үзэж байгаад амардаг.
Супер хүчтэй болох байсан бол хүсэл биелүүлэгч болох байсан. Яагаад гэвэл миний хамгийн их эмзэглэдэг зүйл гэр оронгүй хүмүүс болон гудамжинд хаягдсан амьтдыг харахаар сэтгэл өвдөж эмзэглэдэг. Миний ирээдүйд боддог зүйлсийн нэг нь асрамжийн газартай болох. Тийм учраас “Бирд” шиг супер хүчтэй болбол өөрийнхөө эмзэглээд байдаг зүйлсээ байхгүй болгохыг хүсэж байна.
Монголын бодибилдинг, фитнесийн холбооны тамирчин. 2019, 2021 оны хотын болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Champ cup тэмцээний Classic Physiquе ангилалд хүрэл медаль,2023 онд улсын аварга шалгаруулах тэмцээний +75 кг ангилалд түрүүлсэн. Overall буюу бүх жингийн аварга, Монголын бодибилдингийн хөгжлийн холбооны “Монголын Мистер” шагналыг 26 насандаа хүртэж байсан. Энэ жил Испани улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт 4-р байр буюу хүрэл медаль хүртсэн. Цаашдын зорилго гэвэл: Монголын бодибилдинг, фитнесийн хөгжлийн холбооны харьяа IFBB-ын Ази, Дэлхийн аваргад түрүүлэх зорилготой бэлтгэлээ базааж байна. Энэ тэмцээнүүдэд заавал түрүүлж, дараа нь IFBB Pro card гэсэн тэмцээнд орж Pro card авах зорилготойгоор тамирчны замналаа үргэлжлүүлж байна.
Жижигхэн шавж, хорхой амьтнаас айдаг. Аалзнаас ч юм уу. Өөр нэг айдаг зүйл гэвэл хайртай хүмүүсээ алдахаас айдаг. Хүн гэдэг мөнх бус, цаг нь болохоор бүгд ирсэн газар луугаа буцах учраас хайртай хүмүүсээ дэргэд нь байхад нь хайрлаж, баярлуулахыг хичээдэг.
Чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх зүйлс хийх дуртай. Ямар нэгэн итгэл подкаст сонсох гэх мэт. Одоо анатомийн чиглэлийн ном уншиж байгаа. Өөрийнхөө биеийг ямар вэ гэдгийг судалж байна. Мөн Reels бичлэг хийх дуртай. Мото унах, аялах, барилдах зэрэг хоббитой.
Дуртай кино: Warcraft төрлийн хагас анимейшн төрлийн кинонд дуртай. Дуунуудаасаа шалтгаалаад дуртай дуучид маань өөрчлөгддөг. Одоогоор Magnet Brain-ы дуунуудыг сонсож байна.
Өөртөө итгэлтэй, ухаалаг зантай байвал маш их таалагддаг. Нэг зангаараа байдаг эмэгтэй хүнд дуртай. Өөр зүйл рүү урваж шарваад байдаггүй, нэг л зүйлдээ үнэнч эмэгтэй таалагддаг.