Хамтрагч байгууллага
Би Дани болон Монгол гаралтай. Манай аав Дани, ээж маань Монгол. Би дээрээ нэг эгчтэй. Эгч маань 29 настай. Би Дани улсад төрж, өссөн. Бүхий л насаараа Данид байсан. Хүүхэд байхаасаа л сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг гээд бүх л спортод дуртай байлаа. Их эрч хүчтэй байсан болохоор идэвхтэй байх дуртай байсан. Багаасаа мэргэжлийн тамирчин болохыг хүссэн. Том болох тусам хөлбөмбөгт илүү их дуртай болсон болохоор мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин болох мөрөөдөлтэй болсон.
Хамтрагч байгууллага
Данийн хөлбөмбөгийн U16, U19 насны шигшээ баг болон Монголын хөлбөмбөгийн U23, насанд хүрэгчдийн шигшээ багт тоглосон. Мөн өсвөрийн Brondby клубийн хамтаар Катарын Aspire академиас зохион байгуулж байсан өсвөрийн тэмцээнд оролцож, Парис Сэйнт Жэрмэйний өсвөрийн академи тэргүүтэй олон шилдэг багуудыг хожиж, хэсгээ тэргүүлж байсан. Монголын U23 шигшээ баг Ливаны эсрэг тоглоход 1 гоол оруулсан. Цаашид Монголд олон тоглолтуудад оролцож, тоглолт бүрээс туршлага хуримтлуулах зорилготой байна. Мөн Монголын үндэсний шигшээ багийн хамт олон улсын тоглолтуудад оролцохыг хүсэж байна. Дараа нь Европын топ 5-т багтах лигт тоглох зорилготой.
Хамтрагч байгууллага
Би анх Монголд ирэхэд 3 билүү 4 настай л байсан. Тийм болохоор сайн тод санадаггүй. Миний санадаг зүйл гэвэл бид хөдөө яваад үзэсгэлэнтэй уул, тал байсан. Өөр их зүйл санадаггүй ээ. Миний Монголын талаар зүйл тэр л байсан. Учир нь би хичээлдээ яваад Монголын талаар илүү их мэдэх боломж бага байсан. Монголд дахин ирсэн үе минь өнгөрсөн оны 9-р сар. 23 хүртэлх насны шигшээ багт дуудагдсанаар Монголд ирж, өөрийн нөгөө талыг танин мэдэх боломж гарсан. Их гайхалтай санагдсан. Үзэсгэлэнтэй сайхан улс. Би Монголд байгаадаа таатай байгаа. 2-р сарын 17-нд ирсэн. Ирээд сар гаруй болж байна. Би ээжтэйгээ хамт Монголд ирсэн. Ээж маань надад Монголд хэрхэн, хаагуур яаж явах зэргийг зааж, газарчилж өгч байгаа. Ганцаараа гадуур бэлтгэл рүүгээ явахдаа Google map-аа хараад л яаж явах билээ гэж олон машин, түгжрэлийн хажуугаар явж сурч байна. Гадаа илүү дулаарахаар гадуур явж, Улаанбаатартай танилцана гэж бодож байна.
Хамтрагч байгууллага
Анхны клуб Kurlslande-д тоглодог байхад миний ур чадвар үзсэн сайн гэгддэг байсан. Хэсэг хөлбөмбөгийн мэргэжилтэн, скаутууд манай тоглолтуудыг үзсан. Brondby клубийн мэргэжилтэн надад болон аав, ээжид маань санал тавьж, Brondby клубт дараагийн 8 жилээ өнгөрүүлсэн. Клубийн хамтаар Европт олон өсвөрийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Би үргэлж л шат ахиж, илүү өндөр түвшинд тоглохыг хүсдэг байсан. Одоо Манчестер Юнайтедийн тоглогч Rasmus Hojlund ч гэсэн Brondby клубт тоглодог байсан. Бид хамтдаа 11-14, 15 нас хүртлээ хамт тоглосон. Дараа нь тэр FC Copenhagen-т тоглохоор явсан. Бидний өрсөлдөгч баг руу гэсэн үг. Удалгүй Данийн U16 болон U19 насны шигшээд хамт дуудагдаж, тоглосон. Би насанд хүрэгчдийн эхний жилдээ Данийн FC Roskilde клубт тоглосон. Өсвөрөөс насанд хүрэгчид рүү шилжиж тоглоход хүндхэн байсан. Би олон тоглолтод оролцож чадаагүй бэртлийнхээ улмаас. Roskilde дэх 1 жилийн гэрээ дууссаны дараа би дараа нь яах тухайгаа бодож эхэлсэн. Боловсролдоо анхаарах хэрэгтэй юу? Эсвэл гадагшаа явах уу? гэж. Тэр үед надад Чех улсад тоглох боломж гарсан. Би үргэлж л хилийн чанадад тоглохыг мөрөөддөг байлаа. Чехийн клубийн саналд зөвшөөрч, хэд хоногийн дараа ачаагаа баглаад Чехийг зорьсон. Энэ жилийн хувьд Монголын “FC Улаанбаатар” клубт тоглож байна.
Хамтрагч байгууллага
Ээж, эмээ хоёр маань надаас Монголыг төлөөлж тоглохыг хүсэж байна уу гэж асуусан. Би гайхаж, тийм боломж байдаг гэж үү гэж бодсон. Аль хэдийн Данийн өсвөрийн шигшээ багт тоглосон байсан учраас. Тэгээд ээж, эмээ хоёр маань Монголын шигшээ багийн менежертэй холбогдож “Сайн уу, надад Данид хөлбөмбөг тоглодог хүү байгаа. Хүү маань хөлбөмбөг сайн тоглодог. Тэр Монголын төлөө тоглох хүсэлтэй байна” гэж хэлсэн. Менежер “Өө, тийм үү. Бид танай хүүгийн талаар сонсож байгаагүй юм байна. Ямар боломж байгааг шалгаад хариу хэлье” гэсэн. Хэдэн өдрийн дараа хариу ирж, “Хүүг чинь хэрхэн тоглохыг бид хармаар байна. Монголын U23 насны шигшээ багт Саудын Арабт Азийн аваргын урьдчилсан шатны эрхийн төлөө тоглолтод оролцоно. Хэрвээ хүү чинь хүсвэл энэ тоглолтод бидэнтэй нэгдэхийг санал болгож байна” гэсэн.Би ч баяртайгаар хүлээн авч, Монголын улсыг төлөөлж тоглохдоо баяртай байсан. Би Монголоор ярьдаггүй болохоор их сандарч байсан. Яаж холбоо харилцаа үүсгэх билээ гэж бодсон. Гэхдээ шигшээ багийнхантай уулзаад 2, 3 секундийн дараа Hi? How are you? гэж надтай мэндэлсэн. Тэд Англиар сайн ярьдаг. Яг л тэдний нэг юм шиг намайг угтаж авсан нь надад анх удаагаа би чинь Монгол хүн шүү дээ гэж мэдрэгдсэн. Учир нь тэр үеэс өмнө би Дани улсад төрж, өссөн болохоор Дани гэдэг тал илүү байсан байх. Харин тэр үед л надад анх удаагаа миний нөгөө тал минь Монгол шүү дээ гэдгийг мэдэрсэн.
Хамтрагч байгууллага
💯Өдөр тутмын хэрэгцээнд Америк чанарыг хэрэглэ‼️ БЕНЗИН болон ДИЗЕЛ шатахуунд хэрэглэж болно. 💪Хаана ч Хэзээ ч ШАТАХУУНЫ чанарыг сайжруулна👊 1. TREATMENT - Цэнхэр - 33.000төг🇺🇸 🍃Өдөр тутамд чанар муу шатахуунаас үүдэлтэй гарах асуудлуудыг шийднэ. 🍃Хүч алдалт, утаа хаялт, шатахуун зарцуулалт, EGR бохирдох, нүүрсэн яндан бөглөрөхөөс сэргийлнэ. Яндангаас гарах хорт утааг багасгана. 🍃45л ийн банктай бол эхний удаа 2ш ийг хийнэ. Дараагийн цэнэглэлт бүрээс 1ш ээр хийж болно. 🍃30л -т 1ш гэсэн зарчмаар хийвэл илүү үр дүнтэй. 45л-т 1ш хийж болно ДОЗ сулрана!!! 2. ULTRA - Улаан - 44.000төг🇺🇸 💪ШАТАХУУН систем цэвэрлэнэ. 💪Тослог чанар нэмнэ. 💪Өндөр шаталтаар хуучин суусан байгаа нагар, бохирдлын цэвэрлэгээ хийнэ. 💪Бохирдол цэвэрлэгдэж, хүч авалт сайжирч, шатахуун зарцуулалт багасна. Яндангаас гарах хорт утааг багасгана. /ХЭТ ӨНДӨР дозоор хийж болохгүй, 30л-т 1 ширхэг таблетийг хийж хэрэглэнэ./
Хамтрагч байгууллага
Менежер Бадруул над руу дахин холбогдсон. Монголын ийм клуб хэрвээ чамайг хүсвэл чамтай гэрээ хийх хүсэлтэй байна гэж. Тэгээд би FC Ulaanbaatar клубийн менежер, дасгалжуулагчтай ярилцсан. Маш сайн ярилцлага болсон гэж боддог. Клуб болон болон надад зориулсан төлөвлөгөө байгааг мэдсэн. Мөн миний хаанаас гаралтай, нөгөө хэсэгтээ очиж тоглох боломж гэж харсан. Монголд тоглож өөрийгөө хөгжүүлэхэд зөв гэж шийдсэн. Өөрийнхөө талаар илүү таньж мэдэж, өөрийн гарал үүсэл Монголын талаар мэдэх том туршлага гэж харж байна.
Хамтрагч байгууллага
Миний дуртай кино The Shaawshank Redemption. Тэр киног үзэхээс гадна мэдэрдэг. Их анхаарал төвлөрүүлж үздэг. Би хип хоп, реп хөгжимд дуртай. Надад дуртай артист байхгүй, ийм төрлийн дуу сонсох дуртай.
Хамтрагч байгууллага
Би Дани, Англи хэлээр ярьж чадна. Германаар бас жаахан ярьж чадна, тийм ч сайн биш, Мөн би одоо Монгол хэл сурахыг хичээж байгаа. Одоо бол тодорхой хэдхэн үг л мэднэ. Цагаан толгойнууд гээд. Би сайн ярьдаг болохыг үнэхээр хүсэж байгаа. Нэг л өдөр Монголоор жаахан ч гэсэн ярилцлага өгч чаддаг болох нь миний зорилго.
Хамтрагч байгууллага
Би өмнө нь дандаа 17 дугаарын өмсгөлтэй тоглосон. FC Ulaanbaatar багт 17 дугаартай тоглох боломжтой байгаад их талархаж байгаа. Өөр хүн энэ дугаарыг аваагүй байгаад нь .
Хамтрагч байгууллага
Магадгүй Spiderman-ий хүчийг сонгоно. Тороо цацаад, ханан дээгүүр авирвал хөгжилтэй байна байх. Би бас кинонуудад нь дуртай.