MSports logo
Super Bowl-ын аваргын баярын үеэр нэг хүн амиа алдаж, 21 хүн гэмтжээ
  • Б
    Бэлгүүн

    2 сарын 16

  • Super Bowl-ын аваргын баярын үеэр нэг хүн амиа алдаж, 21 хүн гэмтжээ

    Канзас Сити Чифс баг Америк хөлбөмбөгийн SUPERBOWL-д аварга болсны дараа төрөлх Канзас Сити хотод олон сая хөгжөөн дэмжигчид цугларчээ. Баярын парадын үеэр нэг хүн амиа алдаж, 21 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн бараг тал хувь нь хүүхдүүд байжээ. Чифүүд Лас Вегаст Сан Франциско 49ерс багийг 25:22-оор буулган авсныхаа дараа таван улирлын дараа гурав дахь удаагаа Super Bowl цомын баяраа тэмдэглэж байх үед баяр баясгалан, аз жаргал гэнэт эмгэнэл болж хувирчээ.

     

    Super Bowl-ын аваргын баярын үеэр нэг хүн амиа алдаж, 21 хүн гэмтжээ

    Канзас Сити хотын төвд болсон парадад сая гаруй хүн оролцох төлөвтэй байгааг орон нутгийн албаныхан мэдэгдэж байжээ. Аваргууд асар их, урам зоригтой цугласан олны дундуур орж ирэхэд буун дуу сонсогджээ. Баяр хөөр хэдхэн минутын дотор эмгэнэл болж хувирсан нь энэ. 

    "Мерси" хүүхдийн эмнэлгээс мэдэгдэж байгаагаар 12 хүнийг эмчилж байгаагийн 11 нь хүүхэд, ес нь бууны шархтай байсан гэжээ. Эмнэлгийн төлөөлөгч тэднийг эдгэрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, "Бүгд эдгэрнэ гэдэгт найдаж байна" гэжээ. Гурван охиныхоо хамт жагсаалд оролцож байсан Пол Контрерас цагдаа нарыг ирэхээс өмнө буудсан гэх хүмүүсийн нэгийг барьсан бөгөөд зэвсэглэсэн байсан гэж мэдэгджээ."Би түүн рүү  араас нь цохисон. Дараа нь би түүний гараас нь буугаа авсан" гэж Контрерас CNN-д ярьжээ. Олон зуун цагдаа нар эмх замбараагүй байдал, олны дунд шархадсан хүмүүсийг газар дээр нь эмчилжээ. 

     

    Super Bowl-ын аваргын баярын үеэр нэг хүн амиа алдаж, 21 хүн гэмтжээ

    Лхагва гарагт Канзас-Сити Юнион галт тэрэгний буудлын ойролцоох халдлагын дараа гурван хүнийг баривчилсан гэж цагдаа нар мэдэгдсэн ч мөрдөн байцаалтын шатанд байгаа тул буудсан шалтгааныг тодруулаагүй байна. Халдлагад Лиза Лопез гэх эмэгтэй амиа алдсан байна.