Пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын ены өдөр Египет улсын Каир хотод эхлэх гэж байна.
Пара пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчид
М
Мөнхбаясгалан
10 сарын 14
Энэ тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуучуудын 54 кг-ын жинд Дэлхийн цомын хошой аварга, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө. Э.Содномпилжээ пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, таван мөнгөн медальтай бол залуу тамирчин Д.Жигмэд ДАШТ-д анх удаа оролцох гэж байна.







