MSports logo
Улаанбаатар Кап тэмцээнтэй Монголын Хөдөлмөрийн Их Сургууль хамтран ажиллахаар боллоо
  • П
    Пүрэвлхагва

    4 сарын 15

  • Улаанбаатар Кап тэмцээнтэй Монголын Хөдөлмөрийн Их Сургууль хамтран ажиллахаар боллоо

    Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт ЕБС-иудын дундах Улаанбаатар Кап тэмцээн амжилттай үргэлжилж байна. Нийт 15.000 гаруй сурагчид оролцож буй өргөн цар хүрээтэй тус тэмцээнд Монгол улсын томоохон их сургуулиудын нэг Монголын Хөдөлмөрийн Их Сургууль хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

    Улаанбаатар Кап тэмцээнтэй Монголын Хөдөлмөрийн Их Сургууль хамтран ажиллахаар боллоо

    Монгол Улсын Хөдөлмөрийн их сургууль Улаанбаатар КАП тэмцээнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны хүрээнд спортын шилдэг сурагч нарт тэтгэлэг олгох, Хөдөлмөр эрүүл ахуй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжлийг таниулах, ЕБС-ийн сурагч нарт эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийн судалгааг хүргэх, Мэргэжил сонголтын талаар чиглэл олгох, МУ-д эрэлт хэрэгцээтэй, шаардлагатай мэргэжлүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх зэрэг олон ажилд урт хугацаанд хамтран ажиллахаар боллоо.

    Улаанбаатар Кап тэмцээнтэй Монголын Хөдөлмөрийн Их Сургууль хамтран ажиллахаар боллоо

    Спортыг дэмжин хамтран ажиллаж байгаа ХИС-ийн захирал, хамт олонд баярлалаа.