Хамтрагч байгууллага
1989 онд Улаанбаатар хотод төрж өссөн. Аав маань уулын спортын ОУХМ. Уулын спортоор маш олон жил ажилласан, одоо шүүгчээр ажилладаг хүн байдаг. Тийм ч учраас хүүхдүүдээ бүгдийг нь багаас нь спортоор хичээллүүлсэн. Би багадаа маш хурдан хөдөлгөөнтэй, сэргэлэн, цовоо хүүхэд байсан. Их хурдан хөдөлгөөнтэй байсан учраас хүмүүс намайг молекул гэж нэрлэдэг байлаа.
Хамтрагч байгууллага
Бодибилдинг, фитнессийн спортоор анх 2008 оноос хичээллэсэн. 2009 оноос эхний тэмцээнд орж байлаа. 5 настайгаасаа спортоор хичээллэж, уран сайхны гимнастикийн спортын мастер, аэробик гимнастикийн ОУХМ зэрэг цолыг авсан байсан. Тайхар клубт анх аэробикийн багшаар ажиллаж байх үед фитнессийн тэмцээн болдог, чи бие чинь бэлэн шууд тэмцээнд орох боломжтой юм байна гэж Тайхар клубийн бодибилдинг, фитнессийн ах нар маань хэлж байсан. Бэлтгэл хийгээд анхны тэмцээнд орж, энэ спортод татагдах болсон. Татагдсан шалтгаан гэвэл багаасаа спортоор хичээллэсэн хүмүүс спортод залуугаараа зодог тайлдаг. Спортоор сууриа тавьсан хүмүүс ямар ч спорт руу хөрвөх боломжтой байдаг. Тэр ч утгаараа аэробикээр багшилж байхад дэргэд фитнесс байсан учраас илүү холбогдож, дуртай болсон.
Хамтрагч байгууллага
Чөлөөт цагаараа усанд сэлэх дуртай. Бассейнд явах дуртай боловч ойрын таван жил чөлөөт цаг бараг гарсангүй. Яг гоё өөрийнхөө хоббигоороо бассейнд сэлж амжихгүй л яваад байна.
Хамтрагч байгууллага
Эрэгтэй хүний биед орвол эмэгтэй хүнийг ямар өнцгөөс яаж харагддагийг, хүрэхэд яаж мэдрэгддэгийг мэдэрч үзэхийг хүснэ.
Хамтрагч байгууллага
Одоогоор Physical 100-д орсон Солонгосын Yun Sungbin гэдэг царайлаг залууг дагаад крашлаж байна.
Хамтрагч байгууллага
Дуртай хоол Япон, Солонгос хоолнуудад дуртай. Хөнгөн, хурдан шингэдэг болохоор дуртай байдаг. Өдөртөө би дөрөв хооллодог. Өглөө бүр овъёос, өндөгтэй иддэг. Өдөр нүүрс ус, уураг агуулсан хоол. Үд дунд уураг ихтэй snack. Орой ислэг ихтэй салат эсвэл smoothie уудаг.
Хамтрагч байгууллага
Мэдрэмжтэй, хамгийн гол нь өөртөө итгэлтэй шинж чанартай эрэгтэй хүн таалагддаг.
Хамтрагч байгууллага
Спортын тэргүүний ажилтан. Уран сайхны гимнастикийн спортын мастер, аэробек болон бодбилдинг фитнессийн Олон улсын хэмжээний мастер.
Хамтрагч байгууллага
Эргэн тойрны хүмүүсийн бодлыг уншиж үзэх боломж байсан бол өөрөө юм хийхгүй байж зүгээр суунгаа хүн муулаад л суугаад байдаг хүмүүсийг дотроо юу бодож явдгийг мэдэх байсан. Тийм хүмүүс яагаад тийм байдаг нь сонин байна.
Хамтрагч байгууллага
Сэтгэлээр унасан үедээ ууланд гарах, хөлсөө гартал бэлтгэлээ хийх дуртай. Дасгал хөдөлгөөн хийхэд бүх стресс байхгүй болчихдог.