Хамтрагч байгууллага
Улаанбаатар хотод төрсөн. 7-р сард төрсөн. Ам бүл тав. Хоёр эмэгтэй дүүтэй. Манай гэр бүлд спортоор тууштай хичээллэж явсан түүхтэй удмын хүн гэж байхгүй. Багадаа бусдын адил сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Миний биеийн өндөр 180 см. Одоогоор аль нэгэн клубт харьяалагддаггүй.Улаанбаатар хотод төрсөн. 7-р сард төрсөн. Ам бүл тав. Хоёр эмэгтэй дүүтэй. Манай гэр бүлд спортоор тууштай хичээллэж явсан түүхтэй удмын хүн гэж байхгүй. Багадаа бусдын адил сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Миний биеийн өндөр 180 см. Одоогоор аль нэгэн клубт харьяалагддаггүй.
Хамтрагч байгууллага
Бодибилдингийн спортын тамирчин болсон нь гэвэл 2014 он. Бодибилдингийн спортыг сонирхож хичээллэж эхэлсэн нь гэвэл тэрнээс өмнө 8-р ангидаа эмээгийнхээ лагерт зуны гурван сар өдөр болгон гар дээр суниаж мөн турниканд суниадаг байсан. Гурван сар дасгалууд хийсний дараа хичээлдээ намар нь очиход манай ангийнхан бие чинь өөрчлөгдсөн байна гэж хэлсэн. Ийм зүйлээс болж урам авч байлаа. Энэ спорттой холбоотой хамгийн дурсамжтай мөч бол 2014 оны хотын аварга шалгаруулах тэмцээний үе. Тухайн үед би “Perfect Body” клубийн тамирчин байсан. Тус клубээс тэмцээнд орсон эрэгтэй тамирчид бүгд үсээ шараар будуулаад, шар болгоод орж байсан, тэр үе хамгийн дурсамжтай санагддаг.
Хамтрагч байгууллага
МУИС-ийг компьютер, график, дизайн гэсэн мэргэжлээр төгсөж байсан. Одоо бол бодибилдинг, фитнессийн хувийн трэйнер, багш хийдэг. Мөн найзуудтайгаа хувийн бизнес эрхэлдэг.
Хамтрагч байгууллага
Эмэгтэй хүний оронд нэг өдөр орох боломж байсан бол гэсэн асуултыг бага байхад минь асуусан байсан бол усанд орж үзэхийг хүсэх байсан байх. Харин одоо бол эмэгтэй хүний амьдралаар нэг өдөр амьдраад үзэхийг хүснэ.
Хамтрагч байгууллага
Крашладаг олны танил хүн гэвэл Victoria Secret-Lily Aldridge.
Хамтрагч байгууллага
Хамгийн дуртай хоол ээжийн хийсэн нийслэл салат. Бусад хоол бол ямар ч ялгаагүй. Би багаасаа ямар ч хоол голохгүй иддэг байсан. Одоо ч гэсэн ямар ч ялгаагүй одоо бараг бүр л илүү ямар ч хоол амттай санагддаг. Учир нь байнгын хоолны дэглэмтэй байдаг болохоор рестораны хоол, гэрийн хоол, цайны газрын хоол аль нь ч байсан амттай санагддаг. Бодибилдингийн тамирчин хүн учраас аль болох дэглэмтэй байхыг хичээдэг. Гэхдээ байнга санаснаар болохгүй үе гарна. Яг тэмцээний бэлтгэлтэй байгаа үед өдөртөө 6 удаа хоол иддэг. Өглөө овьёос, өндөг. Өдөр мах, будаа. Бэлтгэлийн дараа нэмэлт уураг, уургаас цагийн дараа дахиад махтай хоол, ногооны салат иддэг. Оройны хоол мах, чихэрлэг төмстэй иддэг. Унтахаасаа өмнө дан өндөгний цагаан иддэг.
Хамтрагч байгууллага
Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодоход зөөлхөн байдаг. Хүүхэд шиг байдаг. Би эмэгтэй хүний тэр занд нь дуртай. Найз охиныхоо хүүхэд шиг занд нь дуртай.
Хамтрагч байгууллага
Гаргасан амжилтын хувьд улсын хоёр удаагийн аварга. Азийн аваргын мөнгөн медальтай. Миний ойрын зорилго гэвэл энэ оны 11 сард АНУ-д болох сонирхогчдын Mr. Olympia тэмцээнээс мэргэжлийн карт авах сонирхолтой байгаа. Pro card аваад цаашид pro тамирчидтай өрсөлдмөөр байна.
Хамтрагч байгууллага
Хүний бодол унших боломж олдох байсан бол ээжийнхээ бодлыг уншиж үзмээр байна. Учир нь ээждээ хангалттай цаг гаргаж чаддаггүй. Бэлтгэл, ажил гээд ээждээ цаг гаргах хугацаа минь багассан санагддаг. Тийм учраас ээж минь намайг цаг гаргадаггүй гэж боддог болов уу, хүүгийнхээ тухай юу гэж боддог бол гэдгийг мэдэхийг хүсэж байна. Энийг уншиж байгаа бол “Намайг ээжээ уучлаарай байнгын тантай уулзаж чаддаггүйд...” гэж хэлмээр байна.
Хамтрагч байгууллага
Чөлөөт цагаараа тайван газарт байхыг хүсдэг. Агаарт эсвэл гэртээ. Тайван хүмүүстэй, тайван байхыг хүсдэг. Яг хобби гэвэл саяхан шинэ хоббитой болсон нь сноубоардоор гулгах. Гэхдээ энэ жил энэ спортод хүссэнээрээ цаг гаргаж чадаагүй. Дуртай кино гэвэл “Peaky Blinders”. Дуртай дуучин “J Cole”, “Post Malone”, “Kendrick Lamar”.