MSports logo
15 СПОРТ ХОЛБООДЫН ХАМТАРСАН НЭГДСЭН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 3 ХОНОГИЙН ДАРАА ЭХЭЛНЭ
  • А
    Админ

    1 сарын 5

  • 15 СПОРТ ХОЛБООДЫН ХАМТАРСАН НЭГДСЭН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 3 ХОНОГИЙН ДАРАА ЭХЭЛНЭ

    Байт харвааны өсвөр үе, залуучуудын анхдугаар заалны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10, 11-нд болно.

    Монголын спортын корпораци болон 15 Спорт холбоодын хамтран зохион байгуулаж байгаа Нэгдсэн УАШТ энэ сарын 8-17-ны хооронд Степп Арена ордонд болно. Монголын Байт харвааны холбооноос нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр байт харвааны өсвөр үе залуучуудын заалны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээ зохион байгуулах гэж байна. Өсвөр үе, залуучуудын заалны улсын аварга шалгаруулах тэмцээн нь бага нас 14-оос доош насанд ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, өсвөр үе 14-18 нас ганцаарчилсан эр, эм, холимог баг, залуучууд 19-21 нас ганцаарчилсан мөн эр, эм, баг, холимог баг гэсэн ангилалуудаар зохиогдоно. Уг тэмцээн байт харвааны олон улсын холбооны дүрмийн дагуу 18 метрийн зайд өсвөр үе, залуучууд, бага насны ангилалын тэмцээн 10 метрийн зайд 80 см-ийн диаметртэй байн дээр явагдах юм.

     

    Монголын байт харвааны холбооны хувьд баруун бүсийн таван аймагт байт харвааны төслийг хэрэгжүүлж байсан. Төсөл хэрэгжүүлсэн аймгуудын төлөөлөл мөн анхдугаар өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд ирж, оролцохоор болжээ. Энэ удаагийн тэмцээнд орон нутгаас Ховд, Баянхонгор, Эрдэнэтээс баг тамирчид оролцоно. Нийтдээ улсын аварга шалгаруулах тэмцээнд 90 орчим тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирусын цар тахлын улмаас баг тамирчид гадаа талбайд болон зааланд бэлтгэл хийх боломжгүй байсан учраас гэртээ хувийн бэлтгэл хангасан байна. Тэмцээн уралдаан хэвийн зохиогдож, тэр дундаа нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын жишгийн дагуу зохиогдож байгаад холбооны зүгээс талархаж байгаагаа илэрхийлж байна. Спортын корпораци энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа нь холбоод тэмцээнийг зохион байгуулахад тулгардаг олон ачааг хөнгөлж өгч байгааг Монголын байт харвааны холбооны ерөнхий менежер Б.Цэцгээ онцлов.