Жүдо бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн өдрүүдэд болж аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээнд 34 клубийн 283 тамирчин оролцсон байна. Энэ удаагийн улсын аварга нь эрэгтэйчүүдийн 46 дэх, эмэгтэйчүүдийн 31 дэх, холимог багийн 9 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн юм.
Эмэгтэйчүүд
48 кг-ын жинд: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар сүүлийн гурван жилд дараалан финалдаж Б.Баасанхүү хоёр жил дараалан түрүүллээ. Хүрэл медалийг Г.Бүрнээбаяр, О.Хүслэн нар хүртлээ.
52 кг-ын жинд: Б.Хорлоодой Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдахаар явсанаар тус жинд Л.Сосорбарам хүнд өрсөлдөгчгүй түрүүллээ. Мөнгөн медалийг М.Нандин-Эрдэнэ, хүрэл медалийг Г.Ганцэцэг, Н.Баярмаа нар хүртлээ.
57 кг-ийн жинд: дэлхийн аваргын хүрэл медальт, жингийн лидер Л.Энхрийлэн бэртлийн улмаас өнжиж, жингийн гол өрсөлдөөнд яригдаж байсан Б.Алтанцэцэг мөн Арабыг нэгдсэн Эмират улсыг зорьсоноор М.Ичинхорлоо тус жинд түрүүллээ. Энэ жинд А.Намуундалай мөнгө, О.Оюунчимэг, Т.Ариунзаяа нар хүрэл медаль хүртэв.
63 кг-ийн жинд: Б.Ганхайчийг зогсоох хүн гарсангүй. Тэр ээлжит алтан медалиа зүүж 8 удаагийн улсын аварга болсон бол энэ жингийн ирээдүй гэгдэх Д.Есүй мөнгөн медал боллоо. Хүрэл медалийг Л.Дэлгэрмаа, Ц.Сүнжидмаа нар хүртсэн.
70 кг-ийн жинд: Б.Баасанжаргал түрүүлж Б.Ганзаяа мөнгө, Л.Энх-Амар хүрэл медаль хүртлээ.
-78 кг-ийн жинд: Тус жингийн ирээдүй гэгдэх залуу мастер О.Хүслэн түрүүлж, улсын 3 удаагийн аварга Ц.Батцэцэг мөнгө медаль хүртлээ.
+78 кг-ийн жинд: Б.Номинзул түрүүлж, М.Ууганжаргал мөнгөн медалийн тавцанд зогсов. Харин Э.Жаргалмаа хүрэл медалийн эзэн боллоо.
Эрэгтэйчүүд
60 кг-ын жинд: Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболдыг буулгаж авсан Залуу мастер Б.Сүхбат түрүүллээ. Тэгвэл Э.Сумъяабазар мөнгө, З.Ёолк, Ж.Амарболд нар хүрэл медаль хүртлээ.
66 кг-ын жинд: Б.Эрхэмбаяр таавар ёсоор түрүүлж, Л.Өнөболд мөнгөн медаль зүүв. Олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн, залуу мастер Г.Галмандахын хамт хүрэл медалийн тавцанд зогслоо.
73 кг-ын жинд: Жин буурч барилдсан “Хангарьд”-ын Б.Эрдэнэбаяр түрүүлж, О.Уранбаяр мөнгө авлаа. Хүрэл медалийг Н.Мөнхбаяр, Д.Алтансүх нар зүүв.
81 кг-ын жинд: Б.Батболд жингийнхээ лидер Г.Болор-Очирыг ялж түрүүлсэн бол Н.Хадбаатар жин өгсөөд Н.Дагвасүрэнгийн хамт хүрэл медаль гардлаа.
90 кг-ын жинд: Олон улсын хэмжээний мастер Г.Пунцагцэрэн түрүүлж, гавьяат тамирчин О.Ууганбаатар мөнгө, Б.Мөнхбаяр, Ц.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртэв.
-100 кг-ын жинд: Б.Гончигсүрэн түрүүлж, О.Хангал мөнгөн медаль дээр буулаа. Харин Г.Алтанбагана, Б.Хүдэрчулуун нар хүрэл медаль хүртэв.
+100 кг-ын жинд: Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр түрүүлж, олон улсын хэмжээний мастер О.Цэцэнцэнгэл мөнгө, Д.Цэрэнням, Л.Энхболд нар хүрэл медаль зүүлээ.
Холимог багийн төрөлд
Алдар спорт хороо Алт
Хилчин клуб Мөнгө
Женко клубын 1-р баг хүрэл
Женко клубын 2-р баг хүрэл тус тус хүртлээ.
Нийтлэгч: Мандаа
Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн Холбоо / Mongolian Judo Association