ESPN-ийн тайлбарлагч, шинжээч, 15 жил NBA-д тоглосон туршлагатай Ж.Ж Редик Шарлотт Хорнетс багийн ахлах дасгалжуулагчийн албанд орохоор ярилцлага өгсөн байна.
Өдгөө 39 настай Редик 15 улирлын турш NBA-д дундаж түвшний идэвхтэй тоглогч байсан ба гурван жилийн өмнө зодог тайлсан билээ. Тэрбээр NBA-ийн замналаа эхлэхээсээ өмнө Дюкийн Их сургуулийн домог, бүх цаг үеийн шилдэг хамгаалагч байсан гэгддэг.Редик 2021 онд зодог тайлсныхаа дараа спортын ESPN компанид NBA-ийн аналист буюу шинжээчийн албанд ажилласан юм. 2023 онд тоглолтын шууд дамжуулалтын хөтлөгч хүртэл шилжээд амжсан. Энэ улиралд Майк Брин, Дорис Берк нартай хамт ESPN сувгийн 1-р багт хүртэл дэвшсэн билээ.