MSports logo
Т.Тулга 2 дахь олимпын наадамдаа оролцоно
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 13

  • Т.Тулга 2 дахь олимпын наадамдаа оролцоно

    Чөлөөт бөхийн Парисын олимпын эрхийн сүүлийн тэмцээн Турк улсад зохион байгуулагдлаа. 65 кг-ийн жинд өрсөлдсөн Т.Тулга Парисын олимпын эрхээ авч чадлаа.

    Т.Тулга 2 дахь олимпын наадамдаа оролцоно

    Төмөр-Очирын Тулга улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртснээр Азийн тамирчдад эрх олгох тэмцээнийг өнжиж, улсын аварга Ц.Цогбадрах Киргизстаныг зорьсон билээ. Улмаар олимпын эрхийн сүүлийн тэмцээнд Т.Тулга өрсөлдөж, эрхээ авч чадсан юм.

    Т.Тулга 2 дахь олимпын наадамдаа оролцоно

    Т.Тулга эхний тойрогт Бахрайны тамирчин, Дагестан гаралтай Алибег Сайгидгусейн Алибеговыг оноогоор цэвэр ялсан юм.

     

    Т.ТУЛГА ЭХНИЙ ТОЙРОГТ БАХРАЙНЫ ТАМИРЧИН, ДАГЕСТАН ГАРАЛТАЙ АЛИБЕГ САЙГИДГУСЕЙН АЛИБЕГОВЫГ ОНООГООР ЦЭВЭР ЯЛЛАА.

    Т.Тулга 2 дахь олимпын наадамдаа оролцоно

    Улмаар шөвгийн наймд Америкийн бөхийг ялж, хагас шигшээд Тажикстаны бөхийг, олимпын эрхийн төлөө Энэтхэгийн бөхтэй хүч үзэж ялснаар Парисыг зорих эрхтэй болсон байна.

    Т.Тулга 2 дахь олимпын наадамдаа оролцоно

    Токиогийн олимпын наадамд 9-р байрт шалгарсан тэрбээр 2 дахь олимпын наадамдаа оролцохоор боллоо.
    Токиогийн олимпоос хойш Т.Тулга:
    2021 онд Ослогийн ДАШТ-ээс хүрэл
    2023 онд Астанад болсон ААШТ-ээс мөнгө
    2023 оны Ханжоугийн Азийн наадмаас алт
    2024 оны Бишкект болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ.