Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр болсон ОУ-ын шүүгчийн шалгалтад оролцсон МЖЖХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга Т.Мөнх “Continental A”, Г.Монголжин ”Continental B”, Б.Хулан fighting төрлийн анхны “Continental C” зэрэглэлийн шүүгч боллоо.
Монгол улсын жюү жицүгийн гурван шүүгч олон улсын зэргээ ахиуллаа
5 сарын 10
Жюү-жицүгийн спорт нь дэлxий даяар сүүлийн 30 гаруй жил хурдацтай хөгжиж байгаа бөгөөд өдгөө хөгжингүй орнуудад түгээмэл спортын төрлүүдийн нэгт тооцогддог болоод байгаа болно. Мөн Олон улсын Жюү жицү холбоо (JJIF) нь тус спортыг Олимпийн төрөлд оролцуулаx бодлого баримталж, эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ зорилтын хүрээнд жюү-жицү нь “Азийн Спортын иx Наадам”, “Азийн элсний наадам”, “Дэлхийн тоглолт”, “Дэлхийн элсний наадам” зэрэг томооxон спорт наадам, тоглолтуудад хамрагдах болсон тул дэлхийд жюү-жицүгээр хичээллэгсэдийн тоо эрс нэмэгдэж байна.
Монголын жюү жицүгийн холбоо 2007 онд үүсгэн байгуулагдаж, сүүлийн жилүүдэд Монгол улсад жюү жицүгийн клубүүд нэмэгдэж, манай тамирчдын амжилт тив, дэлхийд нэмэгдсээр байна. Сүүлийн амжилтыг дурдвал АНЭУ-ын Абу Даби хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс насанд хүрэгч, U16, U18, U21 ангилалд 55 тамирчин өрсөлдөж 4алт, 5мөнгө, 6хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж, Абу дабид Монгол тамирчдын ур чадварыг харуулсан.
Мөн манай улсын шүүгчид тив, дэлхийн тэмцээнийг дэнслээд зогсохгүй, олон улсын зэргээ ахиуллаа.