NBA-ийн финалын тоглолтод үргэлжлэн явагдаж байна. Цувралын хоёр дахь тоглолтын үеэр Бостон Селтикс багийн төвийн тоглогч Кристапс Порзингис зүүн хөлийн шилбэний арын шөрмөс сунах боломжтой торлог бүрхэвч тасарсан гэсэн бэртэл авсан байна.
Өнөөдөр зарласан мэдэгдэлд энэхүү бэртэл нь “Маш ховор гэмтэл" хэмээн эмчийн баг тодорхойлжээ. Түүний финалын үлдсэн тоглолтод оролцох эсэх нь тухайн өдөр шийдэгдэнэ гэж өмнө нь мэдэгдэж байсан бол энэ удаа байдал хүндрэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Бостон Селтикс баг Даллас Мавериксийг цувралд 2:0 харьцаатай тэргүүлж байгаа. Маргааш Даллас Маверикс багийн талбайд зочлон тоглоно.