ОУХБХ-ны /FIFA Days/ өдрөөр Монголын Үндэсний шигшээ баг Камбож улсын шигшээ багтай эзэн болон зочин хоёр ОУХБХ-ны нөхөрсөг тоглолтыг албан ёсоор хийхээр болсон. Эхний тоглолт 6-р сарын 07-ны өдөр 19:00 цагаас Камбож улсын нийслэл нийслэл Пномпеньд хотноо өрсөлдөж 2:0 харьцаатай ялагдал хүлээсэн. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос "FIFA Friendly" хэмээн нэрлэсэн энэхүү тоглолт нөхөрсөг гэсэн статустай зохиогдож байгаа ч олон улсын чансаанд нөлөөлөх оноо цуглуулах системийг хадгалсан чухал ач холбогдол бүхий тоглолт билээ. Өчигдөр Камбожийн шигшээ баг манай талбайд бэлтгэлдээ гарсан байна. Өнөөдөр манай баг хариуцлагатай, чухал тоглолт МХБХ-ны төв талбайд 17:00 цагаас тоглох гэж байна.
Манай шигшээ баг өнөөдөр талбайдаа Камбожийн шигшээ багийг хүлээн авч тоглоно
Ө
Өсөхбаяр
6 сарын 11
Та бүхэн тэмцээний ХУВААРЬ, ҮР ДҮН, СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ /boxscore/, тамирчдын мэдээлэл зэргийг манай msports.mn сайтын ТЭМЦЭЭН цэснээс үзэх боломжтой.
Мөн манай шигшээ багийг ирэх есдүгээр сард 2027 оны АХБХ-ны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолт мөн 11-р сард Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тоглолтууд хүлээж байгаа бөгөөд тус тэмцээнүүдийн өмнөх нөхөрсөг тоглолт болж буйгаараа онцлог болж байна.