Индонези улсын нийслэл Жакарта хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээн нь энэ зуны олимпын эрх олгох чухал тэмцээн юм. Манай улсаас нийт 18 тамирчин шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор оролцож байна.
Тэмцээний гар бууны эмэгтэйчүүдийн ангилалд “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, Г.Хэрлэнцэцэг, Ц.Анударь нар оролцох бол эрэгтэйчүүдийн ангилалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, О.Төгөлдөр нар цэц мэргэн ээ солих нь ээ.
Харин урт бууны эрэгтэйчүүдийн ангилалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдэд О.Есүгэн, Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Т.Золжаргал, О.Мөнхзул өрсөлдөхөөр болжээ. ,
Монголын буудлага спортоос “Парис-2024” зуны олимпын наадмын эрх авсан ганцхан тамирчин байгаа нь ОУХМ О.Есүгэн юм. Олимпын эрх олгох дараагийн тэмцээн буюу дэлхийн цом дөрөвдүгээр сард Бразилын Рио Де Жанеро хотод зохиогдох хуваарьтай байна.