MSports logo
Виктор Вембаньяма зөвхөн цалингаараа тэрбумтан болсон NBA-ийн анхны тоглогч болох боломжтой
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 5

  • Виктор Вембаньяма зөвхөн цалингаараа тэрбумтан болсон NBA-ийн анхны тоглогч болох боломжтой

    Сан Антонио Спөрс багийн тоглогч Виктор Вембаньяама гэмтэл бэртгэлгүй карьераа үргэлжлүүлвэл, 33 насандаа нэг тэрбум долларын орлого олох боломжтой гэнэ. Ингэснээр NBA-д өөр ямар ч нэмэлт орлогоор биш зөвхөн цалингаараа тэрбумтан болсоон анхны тоглогч болох магадлалтай. Өчигдөрхөн 20 нас хүрсэн Франц залуу2023 оны NBA драфтын эхний сонголтоор “San-Antonio Spurs” багт нэгдэж, дөрвөн жилийн 55.2 сая долларын гэрээг үзэглэсэн билээ.

    Сагсан бөмбөгийн хэд хэдэн алдартай тамирчид брэнд сурталчлах гэрээ, бизнес, хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хөрөнгөжиж чадсан бол Виктор Вембаньямагийн хувьд зөвхөн талбайд өнгөрүүлэх цагаараа тэрбумтнуудын нэг болох боломжтой болсныг "Bloomberg" судалсан байна. Одоогийн NBA-ийн цалингийн дээд хэмжээний дагуу тооцоолбол Виктор Вембаньяма 33 настайдаа нэг тэрбум ам.долларын орлого олсон байхаар байгаа аж. Түүний NBA-ийн карьерынхаа эхний жилд хийсэн гэрээний хугацаа дуусах үед гэрээгээ сунгаж таван жилд, 316 сая ам.доллар олох боломж бүрдэхээр байна. 

    Виктор Вембаньяма зөвхөн цалингаараа тэрбумтан болсон NBA-ийн анхны тоглогч болох боломжтой

    Цаашид тэрбээр сайн тоглолтоо тогтвортой хадгалж, гэмтэл бэртэлгүй байж чадвал "Supermax" буюу таван жилийн 529 сая ам.долларын гэрээ байгуулах боломжтой. Ингэснээр түүний NBA-аас авах нийт цалингийн хэмжээ 900 сая орчим долларт ба дахин тухайн насандаа Макс гэрээ байгуулж чадвал Виктор Вембаньяма гэрээнд гарын үсгээ зурсан эхний жилдээ тэрбум ам.долларын орлогын хэмжээг давах гэнэ.  Тухайн гэрээ нь таван жилийн хугацаанд 760 сая ам.долларын үнэлгээтэй байх ч боломж бий.