Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн эхний тойргийн тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Энэ хугацаанд зарим багууд хүчээ зузаатгахаар хэд хэдэн солилцоо наймаа, өөрчлөлт хийснийг тоймлон хүргэж байна.
Улирал эхлэхэд BCH Knights багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Ц.Эрдэнэбаясгалан сарын өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Энэ удаад тэрээр BCH Knights багтай өнгөрүүлсэн аяллаа өндөрлүүлж байгаагаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр хуучнаар Гарьд багийн бүрэлдэхүүнд менежерээс эхлүүлээд туслах дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч хүртэл албан тушаалд томилогдон ажиллаж байсан юм.