MSports logo
КРАСНИКИ, ШАВДАТУАШВИЛИ НАР 2021 ОНЫ ЖҮДО БӨХИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
  • А
    Админ

    12 сарын 25

  • КРАСНИКИ, ШАВДАТУАШВИЛИ НАР 2021 ОНЫ ЖҮДО БӨХИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

    2021 оны жүдо бөхийн шагнал гардуулах ёслолын дээд шагналыг Косовогийн олимпийн аварга Дистриа Красники, Гүржийн дэлхийн аварга Лаша Шавдатуашвили нар хүртлээ.
    Тус ёслолын ажиллагааг онлайнаар зохион байгуулж, Олон улсын жүдо бөхийн холбооны фэйсбүүк болон YouTube хуудсуудаар дамжуулсан байна.
    "Токио-2020"-д эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд анхны гараагаа эхлэхдээ Косовогийн олимпийн хоёр дахь алтан медалийг хүртсэн Красники оны шилдэг эмэгтэй тамирчнаар ийнхүү тодорлоо. Олимпийн финалд Красникийг Японы Фуна Тонакиг ганцхан оноогоор ялсан. 2021 оны эхээр Красники залуу тамирчин Украины Дарья Билодидыг ялснаар Европын алтан медалийн эзэн болсон юм.

    КРАСНИКИ, ШАВДАТУАШВИЛИ НАР 2021 ОНЫ ЖҮДО БӨХИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

    Харин Шавдатуашвили оны шилдэг эрэгтэй тамирчнаар олимпоос мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт хүртсэн амжилтаараа тодорлоо.
    29 настай Гүрж залуу Будапешт хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -73 кг-ийн жинд финалд Шведийн Томми Макиасыг ялж, дэлхийн аварга болсон.
    Шавдатуашвили Олимпийн финалд Японы Шохэй Онод ялагдсан юм.