“КАТАР-2022” ДАШТ-ий талаарх сонирхолтой баримтууд.
ДАШТ-ий тухай эдгээр баримтууд таныг 2022 онд Катарыг зорих хүслийг төрүүлэх болно!
Хөлбөмбөг бол дэлхийд хамгийн өргөн тархсан спортын нэг юм. Катар улс 2010 онд Катар 2022 хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан. Тус улс Арабын ертөнц болон барууны орнуудын хоорондын ялгааг арилгах алтан боломжийг ашиглахаа амласан. Ингээд 2022 онд Катарыг зорих хамгийн Топ 10 шалтгааныг хүргэе!
1. Бүх хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх боломжтой
Дохагийн хот нь ДАШТ-ийг зохион байгуулж буй хамгийн жижиг хот бөгөөд цагийг зөв зохицуулдаг аялагчдад төгс төгөлдөр нийцэх болно. Дохагийн метро бол хамгийн дэвшилтэт метроны галт тэрэгний системүүдийн нэг бөгөөд орчин үеийн болон уламжлалт Дохагийн үзэмжийг илэрхийлдэг. Катар 2022 хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бүх цэнгэлдэх хүрээлэнгүүд метроны сүлжээгээр холбогдсон тул 1 сая орчим зочин хүлээн авна гэж тооцоолж байна. Цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хоорондох хамгийн урт зай нь ойролцоогоор 75 км бөгөөд хөгжөөн дэмжигчид хэсгийн шатанд нэг өдөрт дор хаяж хоёр тоглолт үзэх боломжтой, учир нь гол цэнгэлдэх хүрээлэнгийн тав нь Доха метротой холбогдсон бол үлдсэн гурав нь MetroLink автобусаар холбогдох боломжтой.
2. Катарт хамгийн өвөрмөц үзэмжтэй хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнтэй