Монголын хөлбөмбөгийн холбоо 2 хуваагдах уу?
МХБХ-ны дээд лиг болон нэгдүгээр лигийг зохион байгуулдаг Монголын Мэргэжлийн Хөлбөмбөгийн Лигийн "Очир" Зөвлөл "Монголын Хөлбөмбөгийн Тоглогчдын Холбоо" ТББ нар хамтран 2025 оны 4 сарын 28-нд болсон Монголын Хөлбөмбөгийн Холбооны ээлжит бус хурлын үр дүнг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдэж байна. Бид,
- МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарыг хүлээн зөвшөөрөхгүй
- МХБХ-ны ээлжит бус хурлыг дахин хуралдуулах
- МХБХ-ны дүрмийг яаралтай шинэчлэх гэсэн 3 шаардлагыг хүлээж авах хүртэл Дээд лиг болон нэгдүгээр лигийн тэмцээнүүдийг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ.
Мөн хөлбөмбөгийн олон тамирчид сонгуулийг эсэргүүцэн өөрсдийн байр сууриа илэрхийлээд амжаад байна. СП ФАЛКОНС клубийн тамирчин шигшээ багийн залуу довтлогч А.Содмөнх: МЭДЭГДЭЛ
Миний бие Анхбаяр овогтой Содмөнх нь
• Монгол улсын шигшээ болон ,Дээд лигийн SP FALCONS клубийн тамирчин,
2025 оны 4-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд шударга бус ажиллагаа явагдсанд харамсаж байна.
Мөн надтай адил олон тамирчид, дасгалжуулагчид сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, тэмцээн уралдаанд оролцохгүй гэсэн шийдвэр гаргасныг дэмжиж, миний бие ч мөн адил энэхүү зарчимч байр суурийг хүлээн зөвшөөрч, бат зогсож байна.
Манай клубын удирдлагын зүгээс “тэмцээнд оролцохгүй бол цалин өгөхгүй байх” гэсэн шийдвэртэй байгаа нь харамсалтай боловч, би спортын үнэт зүйлс, шударга ёсны төлөө, энэ шийдвэрийг үл тоон өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч үлдэхийг сонгож байна.
Хөлбөмбөг бол зөвхөн ганц бөмбөг бөмбөгний араас гүйх биш, харин Хүндлэл, Шударга ёс, Итгэлцэл Нэгнээ гэсэн сэтгэл дээр тогтдог спорт юм.
Тиймээс энэхүү үйлдэл маань хувь хүний эрх ашиг бус, Монголын хөлбөмбөгийн цаашдын ирээдүйд үнэт зүйлсийг хамгаалах чухал алхам гэдгийг бүгд ойлгоно гэдэгт итгэж байна.
Иймд би Монголын хөлбөмбөгийн бүх тамирчид, дасгалжуулагчид, спортод хайртай хүн бүрийг бидэнтэй хамт монголын хөлбөмбөгийн төлөө дуу хоолойгоо нэгтгээсэй гэж бас уриалж байна.
Би хөлбөмбөгт хайртай.
Хэрвээ та энэ хүртэл уншсан бол шэйр хийгээрэй дан ганц хөлбөмбөгийн хүрээллийнхэн ч биш бусад хүмүүст ч бас хүргэх хэрэгтэй байх.