MSports logo
Монголын шилдэг хөлбөмбөгчид Ц.Анандбазарыг эсэргүүцэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 28

  • Монголын шилдэг хөлбөмбөгчид Ц.Анандбазарыг эсэргүүцэж байна

    Өнөөдөр МХБХ-ны Ерөнхийлөгчийн нөхөн сонгууль явагдаж өндөрлөлөө. Уг сонгуулиар олон нэр дэвшигчид нэрээ татсан, олон тамирчид, хөлбөмбөгийн зүтгэлтнүүд эсэргүүцсэн ч эцсийн дүнд "Сод Монгол" группийн захирал Ц.Анандбазар 26 саналтайгаар ялалт байгуулсан байна. Ийнхүү уг үр дүнгийн дараагаар цахим орчинд Монголын шилдэг тамирчид, дасгалжуулагчид төдийгүй хөлбөмбөгтэй амьдралаа холбосон олон хүмүүс эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

    Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчин, мөн Алтан бөмбөг буюу шилдэг эмэгтэй тамирчнаар тодорч байсан А.Алтантуяа:



    Ц.Анандбазар 26 хүний саналаар МХБХ ерөнхийлөгч боллоо. Энэ хүнийг байх хугацаанд шигшээ баг болон холбооноос зохиож байгаа тэмцээн уралдаанд тамирчны хувиар тоглохгүй гэдгээ мэдэгдэж байна.

    Монголын футзалын хөлбөмбөгийн анхны легионер болж явсан тамирчин А.Анхбаяр:



    "Хөлбөмбөг гэдэг спортод дурлуулж анхны А үсгийг зааж өгсөн Нанжид ахдаа дэндүү их баярлаж талархаж хүндэлж явдаг билээ. ДМЮ клуб өсвөр үеийн тэмцээнүүдэд бүх насанд өндөр амжилт үзүүлж авьяастай хүүхдүүдтэй олон жил үйл ажилгаагаа явуулж байгаа. Олон зуун хүүхдийн хүсэл мөрөөдөлд шат болж явах ёстой клуб хүмүүс юм байж яагаад Анандбузарыг дэмжсэнийг ерөөсөө ойлгохгүй юм. Үнэхээр харамсалтай ичмээр л юм болж... Батсуурь ах хүүхдүүдтэй ажилж хүүхдүүдийг хөлбөмбөгт дурлуулж байна гэдэг. Одоо тэгээд хөлбөмбөгт дурлуулж бэлтгэл хийлгэж байгаа хүүхдүүдэд чинь ямар ирээдүй байна вэ? Хүндлэх зүйл дээр хүндэлнэ ийм ичмээр зүйл дээр үнэхээр бүр үнэхээр хэлэх үг алга даа..." хэмээн мэдэгжээ.

    Монголын шигшээ багийн ахлагч, Брера Илч клубийн тамирчин Х.Цэнд-Аюуш:



    “Эцэг эхчүүдээ 1 уриалга байна. Монголын хөлбөмбөгийг уландаа гишгэж худалдагдсан хөгийн арчаагүй хүмүүсээр удирдуусан клүб дугуйланд хүүхдүүдээ битгий өгч тэднийг дэмжээсэй гэж хүсч байна. Өөрсдийн хүүхдүүдийн ирээдүйг худалдаж суухаас хэнээс ч ичээгүй хүмүүс.
    —- ДМЮ
    —- Арвис
    —- Фалконс
    —- Төв аймаг
    —- Дархан Жага
    —- Хоромхон хүүхдийн академи ( Лигийн баг нь тусдаа)” хэмээн мэдэгдээд байна."

    Монголын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч, Бишрэлт-Хоромхон клубийн довтлогч Н.Наранболд:



    Монголын Үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Н.Наранболд миний бие өнөөдрийн Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн хууль бус, худалдагдсан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх тул цаашид болох Лигийн тоглолтод оролцохгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна. Тамирчидаа зорилгодоо үнэнч,эхлүүлсэн ажилдаа тууштай байхыг хүсэж байна.

    Футзалын шигшээ багийн тоглогч асан Хан Жигүүртэн клубын Ахлагч А.Тэмүүлэн:



    2025.04.28 Монголын хөлбөмбөгийн холбооны Зөвлөлийн ээлжит бус сонгууль болж өндөрлөлөө, үнэхээр өрөвдөлтэй шударга бус сонгууль нүдэн дээр минь болооод дуусав. Анандбазар гэдэг хүн өрөвдөлтэй ядуу холбоо биздээ гэж мөрийн хөтөлбөр танилцуулах үедээ загнаж байгаад сонгогдов. Санал өгсөн хүмүүс нь ядуугаа хүлээн зөвшөөрөөд хэдхэн төгрөгний төлөө олон мянган хүүхэд залуусын хүсэл мөрөөдлийг уландаа гишгэлээ үнэхээр харамсалтай бас өрөвдөлтэй энэ шударга бус тогтолцоо дүрэм журмыг өөрчлөх хүртэл дахиж хөлбөмбөг тоглохгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. Тэр нэг холбооны дүрмээ өөрчлөөд энэ заваан 21 аймгын холбоодыг гишүүн байгууллагаас хасаад өгөөчээ эсвэл зүгээр саналын эрхгүй болгоод өг зөвлөлийн эрхэм гишүүдээ ЭНИЙГ ШААРДАЖ байна. 

    Японы легионер тоглогч Mizuho Sasaki:

    Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр боллоо. Хөлбөмбөгтэй ямар ч холбоогүй баян хүн мөнгөөр ​​санал худалдаж аваад гялалзсан дарга болсон.
    Өнгөрсөн амралтын өдөр болсон хөлбөмбөг, футзалын лигийн тоглолтод тоглогчид ажил хаялт зарласан. Бид анхнаасаа үр дүн нь гарна гэж мэдэж байсан сонгуулийг цуцлахыг эсэргүүцсэн ч бүтэлгүйтсэн.
    Монголын хөлбөмбөгийн ирээдүй ямар байх бол...

    Зэрэг мэдэгдлүүдийг Монголын Хөлбөмбөгийн ертөнцийнхөн хийсээр байна.