MSports logo
3x3 World Cup Тойм: Эмэгтэйчүүд эхний хожлоо авсан бол Эрэгтэйчүүд маргааш чухал хоёр тоглолт хийнэ
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 24

  • 3x3 World Cup Тойм: Эмэгтэйчүүд эхний хожлоо авсан бол Эрэгтэйчүүд маргааш чухал хоёр тоглолт хийнэ

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ амжилттай үргэлжилж байна. Өчигдөр буюу 06-р сарын 23-нд эхэлсэн ДАШТ-д нийт 27 улсын 40 баг өрсөлдөж байгаа ба өнөөдөр хэсгийн бүх багууд хоёр тоглолт хийлээ.

    Манай эрэгтэй шигшээ баг өчигдөр B хэсгийн хоёр тоглолтоо хийж, АНУ-д 21-18 харьцаатай, Латвийн шигшээд 21-16 харьцаатай тус тус ялагдал хүлээсэн. Харин өнөөдөр манай эмэгтэй шигшээ баг D хэсгийн эхний тоглолтоо Бразилийн шигшээ багийн эсрэг хийхдээ 18-16 харьцаатай хожиж, тэмцээний нээлтийн тоглолтоо гайхалтай эхлүүллээ. Түүний араас Дэлхийн чансаанд 4-т эрэмбэлэгддэг хүчирхэг Испаний шигшээ багтай тоглосон тоглолтод 22-10 харьцаатай хожигдол хүлээн 1 хожил 1 хожигдолтой тэмцээнийг үргэлжлүүлж байна.


    3x3 World Cup Тойм: Эмэгтэйчүүд эхний хожлоо авсан бол Эрэгтэйчүүд маргааш чухал хоёр тоглолт хийнэ

    Манай эрэгтэй шигшээ багийн хувьд маргааш хэсгийнхээ сүүлчийн буюу тун чухал хоёр тоглолт хийх хуваарьтай байна. Тэд маргааш буюу 06-р сарын 25-ны 18:00 цагаас Монтенегро улсын шигшээ багтай тоглох ба түүний араас 20:15 цагаас Япон улсын шигшээ багтай тоглох юм. B хэсэгт АНУ, Латвийн шигшээ багууд 2 хожилтой хэсгээ тэргүүлж байгаа бол Японы шигшээ баг Монтенегрог хожиж 1-1 амжилттай яваа. Манай шигшээ баг маргааш Монтенегро болон Японы шигшээ багуудыг зайлшгүй хожих аваас хэсгээсээ 2-3 байруудаар гарах болно. Хэсгээсээ 2 болон 3-р байраар гарвал С зоонд буй БНХАУ,Канад, Пуерто Рико, Австрали, Франц улсын шигшээ багуудын 3 болон 2-р байраар шалгарсан багтай учраа тааран шигшээ 8-д үлдэх эрхийн төлөө өрсөлдөх юм.

    3x3 World Cup Тойм: Эмэгтэйчүүд эхний хожлоо авсан бол Эрэгтэйчүүд маргааш чухал хоёр тоглолт хийнэ

    Эмэгтэй шигшээ багийн хувьд 06-р сарын 26-ны өдрөөс хэсгийнхээ үлдсэн хоёр тоглолтыг хийнэ. Тус өдөр 18:00 цагаас Германы шигшээ багтай, 20:15 цагаас Украйны шигшээ багтай тус тус өрсөлдөх хуваарьтай байна. D хэсэгт Испани, Германы шигшээ багууд нэг ч хожигдолгүй 2-0 амжиллтай яваа ба Монголын шигшээ баг 1-1 амжилттай 3-р байранд жагсаж байна. Хэрвээ эмэгтэй шигшээ баг үлдсэн тоглолтууддаа хожил байгуулж чадвал хэсгээсээ 1-р байраар ч гарах боломжтой. 1-р байраар гарвал тэднийг ШИГШЭЭ 8-ын тоглолтууд хүлээх юм Харин дээр дурдсанчлан 2 болон 3-р байраар шалгарвал А бүст байгаа Австрали, БНХАУ, Польш, Итали, Мадагаскар улсуудын багуудын аль 2 болон 3-р байраар шалгарсан багтай зөрж тоглох юм.


    3x3 World Cup Тойм: Эмэгтэйчүүд эхний хожлоо авсан бол Эрэгтэйчүүд маргааш чухал хоёр тоглолт хийнэ

    Харин одоо та бүхэнд тэмцээний хэсэг бүрийг тэргүүлэгчдийг танилцуулья:

    ЭРЭГТЭЙ

    3x3 World Cup Тойм: Эмэгтэйчүүд эхний хожлоо авсан бол Эрэгтэйчүүд маргааш чухал хоёр тоглолт хийнэ

    А Бүст

    1. Germany 2 хожил
    2. Serbia 1 хожил 1 хожигдол
    3. Australia 1 хожил 1 хожигдол
    4. Belgium 1 хожил 1 хожигдол
    5. Madagascar 2 хожигдол

    B Бүст

    1.United States 2 хожил

    2.Latvia 2 хожил

    3.Japan 1 хожил 1 хожигдол

    4.Mongolia  2 хожигдол

    5.Montenegro  2 хожигдол

    C Бүст

    1.China  2 хожил

    2.Canada 1 хожил 1 хожигдол

    3.Puerto Rico 1 хожил 1 хожигдол

    4.Austria  1 хожил 1 хожигдол

    5.France 2 хожигдол

    D Бүст

    1.Spain 2 хожил

    2.Netherlands 2 хожил

    3.Switzerland 1 хожил 1 хожигдол

    4.Great Britain 2 хожигдол

    5.Lithuania  2 хожигдол





    ЭМЭГТЭЙ

    3x3 World Cup Тойм: Эмэгтэйчүүд эхний хожлоо авсан бол Эрэгтэйчүүд маргааш чухал хоёр тоглолт хийнэ

    А Бүст

    1.Australia 2 хожил

    2.China 1 хожил 1 хожигдол

    3.Poland 1 хожил 1 хожигдол

    4.Italy 1 хожил 1 хожигдол

    5.Madagascar 2 хожигдол

    B Бүст

    1.Japan 2 хожил

    2.United States 2 хожил

    3.Czechia 1 хожил 1 хожигдол

    4.Chile 2 хожигдол

    5.Netherlands 2 хожигдол

    C Бүст

    1.France  2 хожил

    2.Canada  2 хожил

    3.Latvia 1 хожил 1 хожигдол

    4.Austria 2 хожигдол

    5.Hungary 2 хожигдол

    D Бүст

    1.Spain 2 хожил

    2.Germany 2 хожил

    3.Mongolia  1 хожил 1 хожигдол

    4.Brazil  2 хожигдол

    5.Ukraine 2 хожигдол