MSports logo
FIBA 3x3 World Cup: Өнөөдөр манай эмэгтэй шигшээ баг хоёр тоглолт хийнэ
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 24

  • FIBA 3x3 World Cup: Өнөөдөр манай эмэгтэй шигшээ баг хоёр тоглолт хийнэ

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд сагсан бөмбөгийн 3х2 төрлийн ДАШТ амжилттай үргэлжилж байна.

    Өчигдөр буюу тэмцээний нээлтийн өдөр манай эрэгтэй шигшээ баг B хэсгийнхээ хоёр тоглолтыг хийлээ. Эхний учраанд Дэлхийн аварга, хоёр удаагийн мөнгөн медальт хүчирхэг АНУ шигшээтэй тоглож, 18-21 харьцаатай ялагдал хүлээв. Түүний араас хэсгийнхээ хоёр дахь тоглолтыг Олимпын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Латвиийн шигшээтэй тоглож, 16-21 харьцаатайгаар харамсалтай ялагдал хүлээлээ.


    FIBA 3x3 World Cup: Өнөөдөр манай эмэгтэй шигшээ баг хоёр тоглолт хийнэ

    Харин өнөөдөр манай эмэгтэй шигшээ баг D хэсгийн хоёр тоглолт хийнэ.

    D хэсэгт манай баг Испани, Бразил, Украйн, Германы шигшээ багуудтай хуваарилагдсан байгаа. Тэгвэл өнөөдөр 18:25 цагаас ДАШТ-д 6 дахь удаагаа оролцож буй, ДАШТ-д 4-р байрт шалгарч байсан Бразилын шигшээ багтай тоглоно. Харин түүний араас 20:15 цагаас ДАШТ-д тасралтгүй оролцож буй, Парисын олимпын мөнгөн медальт Испанийн шигшээ багтай тоглох хуваарьтай байна. Манай эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл нар өрсөлдөнө.

    Монголын эмэгтэй шигшээ багтаа амжилт хүсье!

    FIBA 3x3 World Cup: Өнөөдөр манай эмэгтэй шигшээ баг хоёр тоглолт хийнэ

    Харин эрэгтэй шигшээ багийн хувьд маргааш хэсгээсээ шалгарах тун хариуцлагатай хоёр тоглолт тэднийг хүлээж байна.

    06-р сарын 25-нд 18:00 цагаас Монтегнеро улсын шигшээ багтай, 20:15 цагаас Японы шигшээ багтай тус тус тоглоно.