MSports logo
Үндэсний дээд лигийг Эрдэнэтийн Уурхайчид нэг ч хожигдолгүй тэргүүлж, IHC Apes, BHC Гарьд багууд удаалж байна
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 21

  • Үндэсний дээд лигийг Эрдэнэтийн Уурхайчид нэг ч хожигдолгүй тэргүүлж, IHC Apes, BHC Гарьд багууд удаалж байна

    Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал эхлээд дөрвөн долоо хоног өнгөрч багууд 6-7 тоглолт хийгээд байна. 

    Дээд лигт хөгжлийн лигээс дэвшин орсон ШУТИС Акулууд баг Улаанбаатар ТЛЖ багийг 99-66 харьцаатайгаар буулган авч улирлын эхний хожлоо авсан бол Дархан Юнайтед баг мөн адил 1 хожилтойгоор 12-р байрт бичигдэж байна. Завхан Бродерс баг өчигдөр Монголианс багийг 69-77 оор буулган авч хоёр дахь хожлоо байгуулан 11-р байрт бичигдэж байна. Өмнөх жилийн легионер тоглогч Даймонд Стөүн дахин багтаа нэгдэж дараачийн тоглолтоос оролцох юм. Энтони Харрис, Маркус Хэммондс нараар хүчээ зузаатгасан Улаанбаатар ТЛЖ баг 2 хожил 4 хожигдолтой 10-р байрт бичигдэж байна. Лигийн хамгийн олон удаагийн аварга, 20 дахь жилдээ дээд лигт өрсөлдөж буй Хасын Хүлэгүүд, хоёр дахь жилдээ хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж буй Налайх Бизон, М лигээс дэвшин орсон Сүмбэр Цамхаг Монголианс, Өмнөговь Ёлууд, Сэлэнгэ Бодонгууд зэрэг багууд 3 хожил 4 хожигдолтойгоор улирлаа үргэлжлүүлж байна. 2022-2023 оны улирлын дэд байрын эзэн Бишрэлт Металл баг 4 хожил 2 хожигдолтойгоор эхний 4-р байрт явна. Тэд өнөөдөр 20:40 цагаас IHC Apes багтай улирлын 7 дахь тоглолтоо хийнэ. BCH Гарьд болон IHC Айпес багууд улирлыг хүчтэй эхлүүлж 5 хожил 1 хожигдолтой явна. Гарьдууд Айпес багт ням гарагт болсон нэмэлт цаг сунгасан тоглолтод 82-73 харьцаатай хожигдож 3-р байрт бичигдсэн бол IHC Айпес өмнөх жилийн аваргуудад хожигдсоноос өөр хожигдолгүй хүснэгтийн дэд байрт бичигдэж байна. 2022-2023 оны аварга бүрэлдэхүүндээ огтхон ч өөрчлөлт оруулаагүй Эрдэнэт Майнерс баг энэ улирлыг мөн адил тэргүүлж нэг ч хожигдол амсаагүй явна. Тэд өнөөдөр 18:10 цагаас Сэлэнгэ Бодонс багтай улирлын долоо дахь тоглолтоо хийнэ.