Аваргуудын лигийн шөвгийн наймд үлдсэн багууд тухайн жилдээ топ түвшинд тоглож буйгаа баталж энэхүү шатанд шалгардаг.
Иймдээ ч бүх тоглолтууд гал гарч, тэдгээрээс зарим нь түүхэнд тодоор үлддэг.
Та бүхэнд шөвгийн наймын түүхэнд үлдсэн сонирхолтой тоглолтуудыг хүргэж байна.
Manchester United 7:1 Roma (2006/07)
Эхний тоглолтод "Улаан чөтгөрүүд" зочлон тоглож 1:2 харьцаатай хожигдож өөрийн талбай дээр ирсэн. Харин хариу тоглолтод тэд тэс өөр тоглолт үзүүлж Roma-г 7:1 харьцаатай хожиж хөлбөмбөг сонирхогчдыг алмайруулсан.
Тухайн тоглолтод
Michael Carrick 11', 60'
Alan Smith 17'
Wayne Rooney 19'
Cristiano Ronaldo 44', 49'
Patrice Evra 81' нар гоол оруулсан бол эсрэг талаас нэр төрийн гоолыг Daniele De Rossi 69' хийсэн байдаг.