MSports logo
Монголын хөлбөмбөгийн дээд лиг
  • Г
    Ганзориг

    4 сарын 7

  • Монголын хөлбөмбөгийн дээд лиг

    Монголын хөлбөмбөгийн дээд лигийн 13-р тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдээр явагдаж өндөрлөлөө

    ERCHIM FC vs SP FALCONS

    13-р тойргийн хамгийн сонирхолтой тоглолт болох хүснэгтийн 1,3-р байрт бичигдэж байсан Эрчим болон СП Фалконс клубийн хооронд болж өнгөрлөө.

     

    Тоглолтын эхний үеийн 32’ СП Фалконс клуб чөлөөт цохилтоос Andrei Perreira өгсөн алсын дамжуулалтаар Thiago Tomais мөргөж гоол оруулж 0:1 болгов. Ийнхүү эхний хагасыг хүснэгтийг тэргүүлж буй СП Фалконс тэргүүлж дуусгав. Харин 2-р хагаст Эрчим клуб илүүтэй бөмбөг эзэмшиж тоглолтын 63’ Эрчим клубийн П.Эрхэмбаяр дээр Andrei Perreira хаалгатай тун ойрхон 16 метрийн шугамын гадна алдаа гаргаж үүнийг нь Эрчим клубийн Argentina легионер Julio Montero гоёмсог цохин гоол оруулснаар 1:1 болгон тэнцүүлж чадав. Үлдсэн хугацаанд 2 баг тун сонирхолтой тоглолтыг үзүүлж байсан ч гоол оролгүй эвийн гэрээгээр өндөрлөлөө.

     

    Ингэснээр Эрчим клуб улирлын 26 дах оноогоо авч хүснэгтийн 3-р байрт хэвээр үлдсэн бол СП Фалконс клуб 27 оноотой хүснэгтийн 2-р байр руу унав.

    Монголын хөлбөмбөгийн дээд лиг

    ХОВДЫН ХҮЛЭГҮҮД vs ДЭРЭН

    Тоглолтын эхний үе 20’ Ховдын хүлэгүүд клубийн В.Юугагийн дамжуулалтаар багийн ахлагч П.Энхбилэгийн ганган цохилт гоол орж Ховдын хүлэгүүд клуб тэргүүлж эхлэв. Гэсэн ч тоглолтын 29’ И.Сонагийн дамжуулалтаар Э.Рэн гоол оруулж 1:1 болгон тэнцүүлж чадлаа. Улмаар тоглолтын эхний хагас дуусахтай зэрэгцэн Б.Ууганбатын баруун жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтаар И.Сона гоол оруулж 1:2 болгон тэргүүлж дуусгаснаар Дэрэн клуб бүтэн 3 оноо авч хүснэгтийг 29 оноотой дахин тэргүүлж эхэллээ.

    Монголын хөлбөмбөгийн дээд лиг

    HUNTERS vs KHANGARID

    Тоглолтын эхний үе 18’ Хангарьд клубийн К.Асано алсаас ганган гоол оруулж 0:1 харьцаатай тэргүүлж эхлэв. Улмаар тоглолтын 22’ чөлөөт цохилтоос Хангарьд клубийн Т.Содбилгүүний дамжуулалтаар М.Юта гоол оруулж 0:2 харьцаатай эхний хагасыг тэргүүлэв. Тоглолтын 2-р хагас 68’ Хангарьд клубийн М.Ютагийн дамжуулалтаар И.Тацүяа гоол оруулж 0:3 болгов. Улмаар тоглолтын 74’ И.Рёкигийн дамжуулалтаар Г.Гантогтох ганган гоол оруулж 0:4 болгов. Тоглолтын 80’ Хантерс клубийн К.Есүнг ганган гоол оруулсан ч үлдсэн хугацаанд гоол оролгүй 1:4 харьцаагаар Хангарьд клуб ялалт байгуулж 25 оноотой хүснэгтийн 4-р байрт бичигдэж байна.

     

    Монголын хөлбөмбөгийн дээд лиг

    BRERA ILCH vs FC ULAANBAATAR

    Тоглолтын эхний үе 25’ А.Дөлгөөн дээр хаалгач Э.Эрдэнэбат алдаа гаргаж улмаар 11метрийн торгуулийн цохилтоос О.Мижиддорж гоол оруулж 0:1 болгов. Улмаар тоглолтын 31’ А.Тэмүүжин гоол оруулж 0:2 болгов. Эхний хагас дуусахтай зэрэгцэн А.Тэмүүжингийн дамжуулалтаар Ц.Баасанжав солгой хөлийн ганган цохилтоор гоол оруулж FC Ulaanbaatar клуб эхний хагас 0:3 харьцаагаар илүүрхэв. Тоглолтын 2-р хагас 58’ А.Дөлгөөн гоол оруулж 0:4 болгов. Улмаар тоглолтын 83’ О.Мижиддорж гоёмсог тоглолтыг үзүүлж гоол оруулснаар 0:5 болгов. Тоглолтын үндсэн цаг дуусахтай зэрэгцэн Brera ilch клубийн Б.Энх-Амгалан гоол оруулж 1:5 болгосон ч үндсэн цаг дуусаж FC Ulaanbaatar клуб хожил байгуулснаар 22 оноотой болж хүснэгтийн 5-р байрт бичигдэж байна.

    Монголын хөлбөмбөгийн дээд лиг

    TUV AZARGANUUD vs BISHRELT KHOROMKHON

    Тоглолтын эхний үе 15’ Б.Төгөлдөрийн дамжуулалтаар Н.Наранболд мөргөж гоол оруулж эхний хагасыг Бишрэлт Хоромхон клуб тэргүүлэв. Тоглолтын 2-р хагас 71’ Төв Азарганууд клубийн Ц.Мөнх-Эрдэнэ гоол оруулж 1:1 болгов. Улмаар тоглолтын 74’ Л.Карвальё гоол оруулж үндсэн цагт Төв Азарганууд клуб 2:1 харьцаатай ялалт байгуулснаар энэ улиралд 12 дараалан хожигдлын араас эхний хожлоо авч чадлаа.  

    Монголын хөлбөмбөгийн дээд лиг