MSports logo
3х3 шигшээ багууд олимпын эрхийн сүүлийн тэмцээндээ оролцоход бэлэн боллоо
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 14

  • 3х3 шигшээ багууд олимпын эрхийн сүүлийн тэмцээндээ оролцоход бэлэн боллоо

    Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Парис-2024 олимпын эрх олгох сүүлийн цор ганц тэмцээн эхлэх цаг хаяанд ирлээ.

    Парис-2024 зуны 33 дахь олимпын өмнө 3х3 төрлийн сагсан бөмбөгийн олимпын эрх олгох Дебрецен-2024 тэмцээн 5-р сарын 16-19-ний өдрүүдэд болох юм.

     

    Манай Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг Парисыг зорих эсэх эцсийн үр дүнгээ үзэхэд бэлэн боллоо.

    3х3 шигшээ багууд олимпын эрхийн сүүлийн тэмцээндээ оролцоход бэлэн боллоо

    Эрхийн сүүлийн тэмцээн: /Унгар улсын Дебрецен хот/

    Эрэгтэй: Унгар, Египет, Мадагаскар, Пуэрто-Рико, Канад, Монгол, Япон, Франц, Литва, Нидерланд, Латви, Бельги, Австри, Швейцарь, Герман, Польш.

    Монголын багийн бүрэлдэхүүн өнгөрсөн жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид буюу Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд нар байна.

    3х3 шигшээ багууд олимпын эрхийн сүүлийн тэмцээндээ оролцоход бэлэн боллоо

    Эмэгтэйчүүд: Унгар, Египет, Тунис, Канад, Чили, Япон, Монгол, Герман, Испани, Нидерланд, Литва, Азербайжан, Польш, Чех, Итали, Израилийн багууд өрсөлдөнө.

     

    Монголын эмэгтэй шигшээ багт О.Хулан, Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, М.Булбул нар дуудагджээ.