MSports logo
Монгол хүүхдүүд Италийн хөлбөмбөгийн кэмпийг зориход бэлэн боллоо
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 14

  • Монгол хүүхдүүд Италийн хөлбөмбөгийн кэмпийг зориход бэлэн боллоо

    Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн багш дасгалжуулагчид Монголд хүрэлцэн ирж “Itallian soccer camp” зуны сургалтыг өнгөрсөн 9-р сард явуулсан. Тэгвэл "CAREER NUMBER-2024" шилдэг оролцогч болох Ч.Энхсүлд, Д.Анхням, М.Тэмүүн нар удахгүй болох 5 сарын 23-нд сонгон шалгаруулалтад оролцохоор Итали улсын нийслэл Рома хотыг зорих гэж байна.

    Италийн хөлбөмбөгийн холбооноос тус сургалтыг дэлхийн 37 оронд жил бүр зохион байгуулж, улс бүрээс 3 хүүхдийг шалгаруулж, хөлбөмбөгийн академидаа үнэгүй суралцуулдаг байна.

     

    Монгол хүүхдүүд Италийн хөлбөмбөгийн кэмпийг зориход бэлэн боллоо

    Хөлбөмбөгийн спортыг шимтэн сонирхогч 8-14 насны 120 хүүхэд хамрагдсан тав хоногийн зуны сургалтад хамрагдаж, Монголын өсвөрийн хөлбөмбөгчид болох Д.Анхням, Ч.Энхсүлд, М.Тэмүүн нар сонгогдож, Италийн хөлбөмбөгийн академид хамрагдаж, Италийн хөлбөмбөгийн кэмпэд оролцохоор болсон билээ.