MSports logo
Грийнийг сэлгээ рүү хийлээ
  • Д
    Дөлгөөн

    12 сарын 8

  • Грийнийг сэлгээ рүү хийлээ

    Стив Керр багтаа өөрчлөлт хийх цаг нь болсон талаар бид урьд нь мэдээлэж байсан бол саяхан тэд өөрсдийн гарааны бүрэлдэхүүндээ маш том өөрчлөлт хийх болсон тухайгаа зарлажээ.


    Грийн, Стефгүй үед Куминга өөрийн career-high болох 33 оноог авч Рокетсийг хожсон билээ. Тэгвэл түүнд бүр мөсөн гарааны эрхийг олгож оронд нь Грийнийг сэлгээ рүү хийхээр болсон байна ‼️


    Энэ тухай Дрей: 🗣️


    “Би Кумингагийн үнэнч фенүүдийх нь нэг. Түүнд гараанд гарах боломж олдсонд баяртай байна. Түүнийг гараанд гараад сайн тоглохыг би харахыг маш их хүсэж байна. Түүний гарааны эрх нь миний оронд олдсон бол болох юм болдгоороо болж ээ. Түүний ээлж ирсэн.”


    Стеф: 🗣️🗣️🗣️


    “Тийм ээ, түүний цаг нь ирсэн” хэмээж ээ.


    Багийн хоёр ах нь түүнд тун ч их итгэл хүлээлгэдэг нь хэлсэн үгнээс нь тов тодорхой харагдаж байна даа.


    Энэ солилцоо нь нүдээ олсон эсэхийг харах л үлдлээ дээ.

    Грийнийг сэлгээ рүү хийлээ