NBA-ийн шинэ улирлын тоглолтууд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ зуны солилцоо, наймаа, шинэ гэрээнүүдийн хамгийн том шуугиануудын нэг болсон Клэй Томпсон энэ зуны финалд шалгарсан Даллас Маверикс багтай нэгдсэн. Кайри Ирвинг, Лука Дончич зэрэг лигийн элит тоглогчидтой нэгдсэн Клэй Далласын хүссэн хүн нь байж чадах эсэх талаар олон хэлэлцүүлэг, шүүмжлэлүүд гарч байсан. Өнөөдөр Сан Антонио Спөрс багтай хийсэн улирлын нээлтийн тоглолтод Клэй Томпсон энэ багт хэрэгтэй хүн гэдгээ батлан харууллаа.
Клэй 22 оноо, 7 самбар, 1 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, Лука Дончичын араас /28 оноо, 10 самбар, 8 дамжуулалт/ багийнхаа хамгийн өндөр онооны хоёрт жагссан байна.