MSports logo
Ярилцлага /Дээд лиг/: Д.Бэлгүүндаръяа
  • Д
    Дөлгөөн

    10 сарын 25

  • 𝐓𝐇𝐄 𝐋𝐄𝐀𝐆𝐔𝐄 /Ярилцлага/ "Darkhan United" багийн хамгаалагч Дарханбаярын Бэлгүүндаръяагийн сэтгэгдлийг хүргэж байна. Өнөөдөр тэд "Erdenet Miners" багийн эсрэг тоглоход Д.Бэлгүүндаръяа талбайд 16 минутыг өнгөрүүлэхдээ 14 оноогоор багтаа тус хүргэж, 93-78-аар улирлын 3 дахь хожлоо байгууллаа. Д.Бэлгүүндаръяа : "Би улиралд багтаа тун сэтгэл хангалуун байгаа. Үеийн ойролцоо залуус нэг дор тоглож байгаа учраас ойлголцоход амар, ямар ч хаалт байдаггүй. Би хэдий тийм хөгшин биш ч ихэнх тоглогчдоосоо харьцуулахад насаар ахдаа тооцогдож байгаа. Өөрийгөө дайчилж, зорьсон зүйлс байгаа учраас цаашдын тоглолтууд дээр харуулах болно. Би Дархан хотод өсч төрсөн. Тэр ч утгаараа энэ амралтын өдөр Дархан хотдоо очиж аялан тоглолтод оролцох болсондоо баяртай байна. 10/26-нд Дарханд уулзацгаая." ✅Үндэсний Дээд лигийн тоглолтын үр дүн хуваарь, статистик мэдээллийг www.msports.mn веб сайт болон Msports апп-ын тэмцээн цэснээс харах боломжтой. ✅ Msports-ын сошиал сувгууд болон youtube сувгийг дагаарай. спортын мэдээ мэдээлэл, контетыг нэг доороос. ✅The League Контентуудыг: Msports youtube сувгаас

    Дэлгэрэнгүй