MSports logo
FIFA Club World cup 2025: Английн Челси клуб КДАШТ-ийн аваргын төлөө шалгарлаа
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 9

  • FIFA Club World cup 2025: Английн Челси клуб КДАШТ-ийн аваргын төлөө шалгарлаа

    АНУ-д зохион байгуулагдаж буй клубүүдийн ДАШТ цоо шинэхэн форматаар амжилттай үргэлжилж байна. КДАШТ-ийн хагас шигшээ шатны эхний тоглолт Нью-Йорк хотын 82500 хүний суудалтай “Metlife Stadium”-д боллоо.

    FIFA Club World cup 2025: Английн Челси клуб КДАШТ-ийн аваргын төлөө шалгарлаа

    Шөвгийн наймд Азийн төлөөлөл болсон Саудын Арабын Al-Hilal клубийг буулган авсан Бразилын алдарт Fluminense болон шөвгийн наймд Бразилын Palmeiras клубийг буулган авсан Английн алдарт Chelsea клубүүдийн хооронд хагас шигшээ шатны хариуцлагатай тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхний хагасын 18 дахь минутад Английн алдарт хөх арслангуудын шинэхэн цэрэг João Pedro хаалганаас хориод метрийн зайнаас ганган цохилтоор гоол хийж 1:0 болгон тэргүүлж эхэллээ. Түүний хувьд өмнө нь өрсөлдөгч Fluminense клубт тоглодог байсан бөгөөд гоолын баяраа тэмдэглэлгүй хүндлэл үзүүлэв. Тоглолтын 35 дахь минутад Бразилын Fluminense клуб чөлөөт цохилтоос оруулсан бөмбөг Chelsea клубийн хамгаалагч Trevoh Chalobah-ийг гар хүрсэн гэж шүүгч үзэн 11 метрийн торгуулийн цохилтыг Fluminense клубт заасан ч Видео туслах шүүгчдийн тусламжтайаар шүүгч шийдвэрээ өөрчилж 11 метрийн торгуулийн цохилт өгсөнгүй. Эхний хагас Английн алдарт хөх арслангуудын давамгайллаар 1:0 харьцаатай өндөрлөв. 

    FIFA Club World cup 2025: Английн Челси клуб КДАШТ-ийн аваргын төлөө шалгарлаа

    Тоглолтын хоёрдугаар хагасын 55 дахь минутад Бразилын Fluminense клубийн сэлгээгээр орж ирсэн довтлогч Everaldo Stum гоёмсог гоцлон тоглолт хийн хаалга руу цохисон ч Chelsea клубийн хаалгач Robert Sánchez гоёмсог хааж чадав. Чи хийхгүй бол би хийе гэсэн хөлбөмбөгийн бичигдээгүй дүрмийн адилаар 56 дахь минутад Enzo Fernández-ийн дамжуулалтаар João Pedro баруун хөлийн ганган цохилтоор гоол оруулан өөрийн болон багийнхаа 2 дахь гоолыг оруулж 2:0 харьцаатай хожиж клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө шалгарч үлдлээ. Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолт 7-р сарын 14-нд 03:00 цагаас эхэлнэ. 

    FIFA Club World cup 2025: Английн Челси клуб КДАШТ-ийн аваргын төлөө шалгарлаа