Өчигдөр болсон BCH Knights, ИНҮТ YES TLG багуудын тоглолтын дараа ИНҮТ YES TLG багийн тоглогч Kenny Wooten Jr. Өөрийн цахим хуудсаараа дамжуулан: "Ирэх жил энэ лигт дахиж тоглох талаар сайн бодох хэрэгтэй байна. Учир нь тоглолтоос тоглолт бүрд намайг онилж байгаа бөгөөд улирлын төгсгөлд гэмтэл бэртэлтэй тулгарах хүртэл шүүгч нар зогсохгүй байх. Энэ нь үнэхээр хоржоонтой санагдаж байна" гэжээ.
Kenny Wooter Jr. "Ирэх жил энэ лигт дахиж тоглох талаар сайн бодох хэрэгтэй байна"
Ө
Өсөхбаяр
1 сарын 29

Kenny Wooten Jr. энэ улиралд 13 тоглолтод оролцохдоо 18.0 оноо, 12.9 самбар, 1.1 дамжуулалт, 1.4 бөмбөг таслалт, 3.8 хаалт дунджилж байна. Тэрбээр хамгаалалтын нөлөөгөөр өндөр үүрэг гүйцэтгэж буй гадаад тоглогч гэдгээ олон тоглолтод харуулсаар байгаа ба Монголын шигшээ багт элсэх хүсэлтэй байгаа гэдгээ ч өмнө нь мэдэгдсэн. Харин ИНҮТ YES TLG багийн хувьд бусад багуудаас ялгаатай нь ганцхан гадаад тоглогчтойгоор улирлыг дуусгахаас өөр аргагүйд хүрсэн ба тэд 5 хожил 17 хожигдолтойгоор хүснэгтийн сүүлийн байранд жагсаж, плэй-оффт орох боломжгүй болоод байгаа юм.