MSports logo
Дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 8

  • Дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

    Монголын Тритлоны холбооноос “Дуатлоны азийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-г энэ сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү тэмцээнд Онцгой байдлын алба хаагчид алт, мөнгөн медаль хүртжээ.

    Дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

    Сонирхогчдын 40-49 насны ангилалд НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч, ОУХМ Д.Тэмүүжин алтан медаль хүртжээ.

    Харин 18-29 насны ангилалд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, дэд ахлагч Н.Тэмүүжин мөнгөн медалийн эзэн болсон юм. Тус тэмцээнд 5 улсын тамирчин оролцож, төрөл бүрээр аваргуудаа шалгаруулсан байна.