MSports logo
Тойм: "FIBA EuroBasket-2025" тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх шилдэг багууд тодорлоо
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 8

  • Тойм: "FIBA EuroBasket-2025" тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх шилдэг багууд тодорлоо

    "FIBA ​​EuroBasket-2025" тэмцээний шөвгийн 16-н тоглолтууд болж дуусаад байна. Nikola Jokic-оор ахлуулсан Серби улсын шигшээ баг шөвгийн 16-д хасагдаж эрт тэмцээнийг өндөрлүүлсэн бол Лука Дончич 42 оноо аван багаа шөвгийн 8-д оруулж чадсан гэх мэт сонирхолтой тоглолтууд болж өндөрлөлөө. Шөвгийн 16-н тоглолтууд хэрхэн өрнөж, ямар багууд шөвгийн 8-д шалгарсан талаар танилцуулъя.

    Шөвгийн 16-н эхний тоглолт Lithuania улсын шигшээ баг болон Latvia улсын шигшээ багууд тааран тоглож 88-79-ийн харьцаатай Lithuania улсын шигшээ баг шөвгийн 8-д шалгараад байна. Lithuania улсын шигшээ багийн бүрэлдэхүүнээс Arnas Velicka сайн тоглож 21 оноо, 11 дамжуулалт өглөө. Харин эсрэг талаас Kristaps Porzingis 34 оноо, 19 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлт үзүүлсэн ч баг нь хожиж чадсангүй. 

    Тойм: "FIBA EuroBasket-2025" тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх шилдэг багууд тодорлоо

    Дараагийн тоглолт Грек улсын шигшээ баг болон Израил улсын шигшээ багууд тоглож     84-79-ийн харьцаатай Грек улсын шигшээ баг ялалт байгууллаа. Грек улсын шигшээ багаас Giannis Antetokounmpo сайн тоглолт гаргаж 37 оноо, 10 самбар гэсэн үзүүлэлт үзүүллээ. Харин эсрэг талаас багаараа жигд тоглосон ч хожил байгуулж чадсангүй.

    Тойм: "FIBA EuroBasket-2025" тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх шилдэг багууд тодорлоо

    Тун өнгөлөг яваа Турк улсын шигшээ баг Швед улсын шигшээ багтай тоглож 85-79-ийн харьцаатай Турк улсын ялалтаар өндөрлөлөө. Турк улсаас Alperen Sengun 24, оноо, 16 самбар, 6 дамжуулалт үзүүлж сайн тоглосон бол Швед улсын баг багаараа жигд тоглолт үзүүллээ.

    Тойм: "FIBA EuroBasket-2025" тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх шилдэг багууд тодорлоо

    Poland улсын шигшээ баг Bosnia and Herzegovina улсын шигшээ багууд тоглож 80-72-ийн харьцаатай Poland улсын ялалтаар дууслаа. Poland улсын шигшээ багаас Jordan Loyd 28 оноо авч багаа оноо авалтаар тэргүүллээ. Харин эсрэг талаас Jusuf Nurkic 20 оноотой тоглолтоо дуусгажээ.

    Тойм: "FIBA EuroBasket-2025" тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх шилдэг багууд тодорлоо

    Дараагийн тоглолт Герман улс болон Португал улсын шигшээ багууд тааран тоглож 85-58-ийн харьцаатай Герман улсын ялалтаар дууслаа. Герман улсын шигшээ багаас багаараа жигд сайн тоглолт үзүүлж хожсон бол Португал улсын шигшээ багаас Neemias Queta 18 оноотой тоглолтоо дуусгалаа.

    Тойм: "FIBA EuroBasket-2025" тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх шилдэг багууд тодорлоо

    Дараагийн бас нэг сонирхолтой тоглолт Slovenia улсын шигшээ баг болон Итали улсын шигшээ багууд тоглож 77-84-ийн харьцаатай Slovenia улсын ялалтаар өндөрлөлөө. Slovenia улсын багаас Luka Doncic ээлжит сайн тоглолтоо үзүүлж 42 оноо, 10 самбар гэсэн үзүүлэлт үзүүллээ. Итали улсын бүрэлдэхүүнээс Simone Fontecchio 22 оноотой тоглолтоо дуусгалаа.

    Тойм: "FIBA EuroBasket-2025" тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх шилдэг багууд тодорлоо

    Serbia болон Finland улсын шигшээ багууд тааран тоглож 86-92-ийн харьцаатайгаар Finland Улсын шигшээ баг ялалт байгууллаа. Finland улсын шигшээ багийн бүрэлдэхүүнээс Lauri Markkanen 29 оноотой тоглолтоо дуусгасан бол эсрэг талаас Nikola Jokic  33 оноо, 8 самбартай тоглолтоо дуусгасан ч баг нь хожиж чадсангүй.

    Тойм: "FIBA EuroBasket-2025" тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх шилдэг багууд тодорлоо

    Шөвгийн 16-н сүүлийн тоглолт Франц улсын баг болон Гүрж улсын шигшээ багууд тааран тоглолоо. Тоглолтын үр дүн 70-80-ийн харьцаатай Гүрж улсын ялалтаар дууслаа. Франц улс багаараа жигд тоглолт үзүүлсэн бол Гүрж улсын бүрэлдэхүүнээс Tornike Shengelia болон Kamar Baldwin нар тус бүр 24 оноотой тоглолтоо дуусгалаа.

    Тойм: "FIBA EuroBasket-2025" тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх шилдэг багууд тодорлоо

    Ингэснээр шөвгийн 16-н тоглолтууд дуусаж, шөвгийн 8 тоглолтуудын хувиар гарлаа. Lithuania улсын шигшээ баг Грек улсын шигшээ багууд таарсан бол Турк болон Poland улсын багууд таарлаа. Герман болон Словени гэсэн сонирхолтой тоглолт болох бол Finland болон Гүрж улсын шигшээ багууд тааран тоглоно.