MSports logo
Т.Тэнүүн ой тогтоолтын дэлхийн хошой аварга боллоо
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 27

  • Т.Тэнүүн ой тогтоолтын дэлхийн хошой аварга боллоо

    Энэтхэгийн Мумбай хотбоо болсон Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 13 улсын 780 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Тодруулбал тамирчид 

    1. Нэр, Зүс царай 

    2. Хоёртын тоолол 

    3. Баганан үгс 

    4. Хурдны тоо 

    5. Түүхэн үйл явдал 

    6. Тооны Марафон 

    7. Олон багц хөзөр 

    8. Зураг 

    9. Дуут цифр 

    10. Хурдны хөзөр төрлүүдэд өрсөлдсөн байна. 

    Т.Тэнүүн ой тогтоолтын дэлхийн хошой аварга боллоо

    Оролцсон тэмцээнд уралдаанд Монголынхоо нэрийг өндөрт өргөдөг Монголын ой тогтоолтын тамирчид Энэтхэгт ч мөн өндөр амжилтыг үзүүлсэн байна. Бага насанд М.Гэгээн-Оюун, өсвөр насанд Олон улсын мастер Э.Үүрийнцолмон, насанд хүрэгчдийн ангилалд Олон улсын их мастер, дэлхийн Тамирын Тэнүүн тэргүүлж аваргын цом хүртлээ. Тэр дундаа нийт тамирчдыг оноогоор тэргүүлж 2023 оны Дэлхийн аваргаар олон улсын их мастер, 2022 оны дэлхийн аварга Т.Тэнүүн тодорч, дэлхийн хошой аварга болсон юм.  Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр дүнгээр бүх насанд тэргүүлж дэлхийн аварга боллоо.

    Т.Тэнүүн ой тогтоолтын дэлхийн хошой аварга боллоо

    Т.Тэнүүн нь 5 минутад 1688 цифри цээжилж Монгол улс болон дэлхийн рекордыг эзэмшдэг тамирчин юм. Тэрбээр Монголын Оюун Ухааны Академийн ахлах багш, дасгалжуулагч, ОУ-ын 2-р зэргийн шүүгч Баттулгын Баасандоржийн шавь бөгөөд ой тогтоолтын спортоор хичээллээд 6 жил болж байна. Т.Тэнүүн дарааллан 4 удаа улсын аварга болсон Монголын цор ганц тамирчин юм. 

    Т.Тэнүүн ой тогтоолтын дэлхийн хошой аварга боллоо

    2022 оны Дэлхийн аварга болж, дэлхийн чансааны 1000 гаруй тамирчдаас 1 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа Т.Тэнүүн 2023 оны дэлхийн аваргад ийнхүү амжилтаа бататгаж, дэлхийн хошой аварга болжээ. Ой тогтоолтын спорт Монголд хөгжөөд 10 гаруй жил болоход Монголын тамирчид тив, дэлхийн тэмцээнүүдэд тогтмол тэргүүн байруудыг эзэлж, Монгол улсын нэрийг оролцсон тэмцээн бүртээ өндөрт өргөж байна.

    Т.Тэнүүн ой тогтоолтын дэлхийн хошой аварга боллоо
    Т.Тэнүүн ой тогтоолтын дэлхийн хошой аварга боллоо