MSports logo
Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг өнөөдөр урд хөршийг зорилоо
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 27

  • Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг өнөөдөр урд хөршийг зорилоо

    2024 онд БНСУ-д зохион байгуулагдах Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны Эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд 11-р сарын 30-наас 12-р сарын 07-ны хооронд Макао болон БНХАУ-ын Жухай хотуудад болох юм. Тус тэмцээнд нийт Зүүн Азийн 7 улсын шигшээ баг шигшээ шатанд оролцох цор ганц эрхийн төлөө тоглох бол манай шигшээ багийн охид "А" хэсэгт Хонгконг, Хойд Марианы Арлууд, Хойд Солонгосын шигшээ багуудтай орсон байна. Тэгвэл хэсгийн эхний тоглолтоо Монголын шигшээ багийн охид 11-р сарын 30-нд Хойд Марианы Аралын шигшээ багтай тоглоно. Өмнө нь 2018 онд эх орондоо Хойд Марианы Арлуудын шигшээ багтай тоглож 3-2 харьцаатай хожиж Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг түүхэн анхны тоглолтдоо хожил байгуулсан билээ. Тус тэмцээнд оролцохоор Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн өнөөдөр эх орноосоо мордлоо.

    Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг өнөөдөр урд хөршийг зорилоо

    Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн :

    Хаалгач:

    Э.Цэнджав /Баянзүрх Спортинг Илч/

    Т.Замбага /Хараацай/

    Хамгаалагч:

    А.Алтантуяа /Ховд Вестерн/

    М.Хүслэн /Сторм/

    Э.Байгальмаа /Хад/

    Ө.Бадамхатан 

    Б.Энхзаяа /Баянзүрх Спортинг Илч/

    Х.Аманда /Хараацай/

    Б.Мягмарсүрэн /Хараацай/

    Б.Саруул /Хараацай/

    Хагас хамгаалагч :

    О.Цасан-Охин /Баянзүрх Спортинг Илч/

    М.Халиут /Хараацай/ 

    Ү.Солонго /Хад/

    Б.Оюун-Эрдэнэ /Арвис/

    Х.Ариунзаяа /Туулын Том Тулнууд/

    Ү.Одон-Эрдэнэ /Туулын Том Тулнууд/

    Б.Намуун /Сторм/

    Довтлогч:

    Н.Намуунаа /Сторм/

    М.Хулангоо /Баянзүрх Спортинг Илч/

    Б.Энхзул /Хад/

    Ахлах дасгалжуулагч : С.Эрдэнэбат 

     

    Тоглолтын хуваарь: 

     11-р сарын 30-нд

     Монгол -  Хойд Марианы Арлууд  13:00 цагт

     12-р сарын 02-нд

     БНАСАУ -  Монгол  16:00 цагт

     12-р сарын 04-нд

     Хонгконг -  Монгол  13:00 цагт