MSports logo
Velin сэтгүүлийн шинэ нүүр царай The MongolZ
  • М
    Мөнхбаясгалан

    12 сарын 14

  • Velin сэтгүүлийн шинэ нүүр царай The MongolZ

    Цахим спортын “CS2” төрлийн том төлөөллийн нэг The MongolZ баг Velin загварын сэтгүүлийн нүүрэнд гарсан байна.

    Velin сэтгүүлийн шинэ нүүр царай The MongolZ

    The MongolZ баг Velin сэтгүүлийн сүүлийн дугаарт өөрсдийн шинэ өнгө төрх, тэдний амжилт , энэ амжилтад хүрэхэд ямар саад бэрхшээлтэй тулгарсан гэх зэргээ ярилцсан байна. 

    Velin сэтгүүлийн шинэ нүүр царай The MongolZ

    The MongolZ баг энэ оны сүүлийн хамгийн том “CS2”-ийн тэмцээн болох StarLadder Budapest 2025 Major тэмцээнд амжилттай оролцож шилдэг найман багийн нэгээр шалгараад байгаа юм. Мөн тэднээр дамжуулж Дэлхий нийт Монгол улсыг танин мэдэж байгаа юм. 

    Velin сэтгүүлийн шинэ нүүр царай The MongolZ

    2024 онд The MongolZ баг MESA Nomadic Masters Spring 2024, YaLLa Compass 2024, Thunderpick World Championship 2024 зэрэг тэмцээнүүдэд түрүүлсэн. Харин энэ онд тэд маш том амжилтыг үзүүлж, Esports World Cup 2025-д түрүүлж, Энэ жилийн эхний мэйжор тэмцээн BLAST.tv Austin Major 2025-д дэд байранд орсон гэх мэт том амжилтуудыг гаргасан.

    Velin сэтгүүлийн шинэ нүүр царай The MongolZ

    Мөн тэд баг Velin загварын сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бид бие биедээ маш их анхаарал халамж тавьдаг, бидний энэ уур амьсгал баг болоод тоглогчдын сэтгэл зүйн асуудлыг даван туулахад тусалдан. Мөн бид бүхэнтэй хамран ажиллаж байгаа та бүхэн маш том дэмжлэг болж байгаа. Бид The MongolZ багт орохоосоо өмнө бие биенээ мэддэг байсан. Mzinho, Senzu хоёр багын найзууд бол bLitz, Techno4K нар шатрын спортоор өрсөлддөг байсан.” 

    Velin сэтгүүлийн шинэ нүүр царай The MongolZ

    “Олон улсын шахуу тэмцээнүүдийн хуваариас болоод бид Монгол дэмжигчиддээ цаг гаргаж чаддаггүй. 2025 оны хавар The MongolZ баг болон арын албаны ажилчид бүгд MESA Nomadic Masters Spring 2025 арга хэмжээг зохион байгуулсан. Тэр арга хэмжээнд бид дэмжигчидтэйгээ уулзахаас гадна, The MongolZ-ийн өмнөх үеийн домогт тоглогчид болох Zilkenberg, Tsogoo, Machinegun, Otgoo, ncl нартай шоу тоглолт хийсэн.”

    Velin сэтгүүлийн шинэ нүүр царай The MongolZ