MSports logo
StarLadder Budapest 2025 Major: Өнгөрсөн Мажорын финал эргэн ирлээ
  • М
    Мөнхбаясгалан

    12 сарын 11

  • StarLadder Budapest 2025 Major: Өнгөрсөн Мажорын финал эргэн ирлээ

    Цахим спортын “CS2” төрлийн Дэлхийн аварга шалгаруулах StarLadder Budapest 2025 Major тэмцээний хүн болгоны хүсэн хүлээдэг шигшээ шатны тоглолтууд эхлэхэд бэлэн болоод байна. Шигшээ шатад нийт найман баг шалгарсан бөгөөд шууд хасагдах форматаар Best of 3 тоглох юм. 

    StarLadder Budapest 2025 Major: Өнгөрсөн Мажорын финал эргэн ирлээ

    Spirit, Falcons, Vitality, The MongolZ, FURIA, NAVI, MOUZ, FaZe гэх найман баг хасагдах шатад гал гарсан тоглолтууд хийх гэж байна. 

    StarLadder Budapest 2025 Major: Өнгөрсөн Мажорын финал эргэн ирлээ

    The MongolZ багийн хувьд энэ удаагийн Мажорын хасагдах шатны эхний учраанд Team Vitality багтай тааран тоглохоор болсон. Энэ хоёр багын тоглолтыг Монгол болоод Дэлхий нийтийн “CS2” дэмжигчид хүсэн хүлээж байгаа нь гарцаагүй юм. Уг хоёр баг өмнөх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд тааран тоглож 2:1 гэсэн харьцаатай Team Vitality баг хожил байгуулж аваргын цомыг өргөж байсан юм. 

    StarLadder Budapest 2025 Major: Өнгөрсөн Мажорын финал эргэн ирлээ

    Энэ хоёр баг 2025 онд нийт найман удаа тааран тоглосон бөгөөд зургаад нь Vitality баг, хоёрт нь The MongolZ баг ялалт байгуулсан байна. The MongolZ багийн ялалт байгуулсан тоглолтууд нь сүүлийн хоёр тэмцээний учраа бөгөөд The MongolZ багийн аваргын цомыг өргөсөн Esport World Cup 2025, мөн тэдний дэд байранд орж тэмцээнээ өндөрлүүлсэн Blast Bounty 2025 season 2 гэх тэмцээнүүд юм. Хоёр баг 12-р сарын 11-12-г шилжих шөнө 03:00 цагаас тоглох юм.

    StarLadder Budapest 2025 Major: Өнгөрсөн Мажорын финал эргэн ирлээ

    The MongolZ баг хасагдах шатад шалгарах хүртэл нийт дөрвөн тоглолт хийсэн бөгөөд тэмцээний эхний тоглолтоо Imperial багтай тааран хожигдлоор эхлүүлж, улмаар дараалан Liquid, FaZe, G2 гэх багуудын хожиж 3:1 гэсэн амжилттай хасагдах шатад шалгарсан байна. 

    StarLadder Budapest 2025 Major: Өнгөрсөн Мажорын финал эргэн ирлээ

    Энэ удаагийн StarLadder Budapest 2025 Major тэмцээний хамгийн анхаарал татаж байгаа нэг үйл явдал нь The MongolZ багийн шилдэг тоглогч байсан Senzu-г орлон тоглож байгаа controlez юм. Тэрний хувьд хоёр дахь удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа бөгөөд багтайгаа хамт хэд хэдэн тэмцээнд оролцоод амжсан. Controlez нь The MongolZ багтай хамт оролцсон эхний тэмцээнээсээ эхлээд Senzu-г орлож чадах хэмжээний чадвартай, туршлагатай тоглогч гэдгээ харуулж чадсан. Мөн энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаа олон үзүүлэлтээр тэргүүлж байна. 

    StarLadder Budapest 2025 Major: Өнгөрсөн Мажорын финал эргэн ирлээ

    Шинэ өнгө төрөх, шинэ баг, шинэ тоглогчтой The MongolZ баг энэ удаагийн Ladder Budapest 2025 Major тэмцээний хасагдах шатад өрсөлдөхөд бэлэн байна.