MSports logo
BLAST Open Rotterdam 2026: The MongolZ баг энэ удаа хариугаа авах тоглолтыг хийнэ
  • М
    Мөнхбаясгалан

    3 сарын 17

  • BLAST Open Rotterdam 2026: The MongolZ баг энэ удаа хариугаа авах тоглолтыг хийнэ

    Монгол улсын төлөөлөл The MongolZ баг саяхан болж өндөрлөсөн ESL Pro League Season 23 тэмцээнд 5-8 байранд орж тэмцээнийг амжилттай дуусгасан. Тэгвэл тэдний дараагийн тэмцээн BLAST Open Rotterdam 2026 байх болно. 

    BLAST Open Rotterdam 2026: The MongolZ баг энэ удаа хариугаа авах тоглолтыг хийнэ

    Энэ удаагийн BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд нийт 16 баг найм наймаар “А”, “В” гэсэн хоёр хэсэгт хуваагдан оролцох болно. Олон улсын 1xBet брэндийн албан ёсны түнш The MongolZ баг тэмцээний “В” хэсэгт орсон бөгөөд MOUZ багтай тааран тоглох хувиартай байна. Тэмцээний эхний тоглолтуудад таарсан багууд гурван тоглолт хийж түрүүлж хоёр хожил байгуулсан баг дараагийн шат руу шалгарна. Харин хожигдсон баг Lower Bracket2-руу унах юм. 

    BLAST Open Rotterdam 2026: The MongolZ баг энэ удаа хариугаа авах тоглолтыг хийнэ

    BLAST Open Rotterdam 2026 тэмцээн нийт $1,100,000 амм долларын шагналын сантай бөгөөд Нидерланд улсын Роттердам хотод арван өдрийн турш өрсөлдөнө. MOUZ баг The MogolZ багийн эсрэг сүүлийн таван тэмцээнд арван тоглолт нэг ч хожигдоогүй 10:0 гэсэн амжилттай байна. Харин энэ удаа хариугаа авах чухал тоглолтыг гуравдугаар сарын 19-ны орой 23:00 цагаас хийх гэж байна. 

    BLAST Open Rotterdam 2026: The MongolZ баг энэ удаа хариугаа авах тоглолтыг хийнэ

    Энэ удаагийн тэмцээнд мөн адил багийн дасгалжуулагч “Maaraa” хувийн шалтгааны улмаас биечлэн оролцож чадахгүй өнжиж, онлайнаар туслалцаа үзүүлэх болно.

    BLAST Open Rotterdam 2026: The MongolZ баг энэ удаа хариугаа авах тоглолтыг хийнэ