Волейболын Дээд лигийн 2024-2025 оны улирлын хагас шигшээ тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр буюу Энэ улиралд 9 хожил 9 хожигдолтойгоор 4-р байраар шалгарсан Натур Бакс клуб 17 хожил 1 хожигдолтой Хасу Мегастарс клубүүд эхний шатанд учраа таарсан. Өнгөрсөн жилийн аваргууд, өнгөрсөн жилийн хүрэл медальтнуудын эхний тоглолт 5 сет гарсан гал гарсан өрсөлдөөн дунд өрнөж, Хасу Мегастарсын ялалтаар өндөрлөсөн бол өчигдөр цувралыг тэнцүүлэх, эсхүл Алтан медалийн төлөө шалгарах хариуцлагатай тоглолт явагдлаа. Тоглолтын эхний ээлж тун өрсөлдөөнтэй өрнөж ердөө хоёр онооны зөрүүтэйгээр 25-23 харьцаатай Хасу-ын ялалтаар өндөрлөв. Хоёрдугаар ээлжид нэгэн харамсалтай зүйл тохиолдсон нь Натур Бакс клубын импорт довтлогч Игобе Сикүкү багийн хамтрагчийн хөл дээр санаандгүй гишгэж, шагайгаа эвгүй болгон тоглолтыг чөлөөлсөн юм. Улмаар Хасу Мегастарс хэмнэлээ алдалгүй явсаар хоёрдугаар ээлжийг 25-20 харьцаатай авав.
Гуравдугаар ээлжийн тоглолт үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн өрсөлдөөн дунд өрнөлөө. Эхний онооноос эхлэн Натур Бакс онооны тэргүүллийг авсан бол Хасу Мегастарс тэднийг хөөж оноо илүү гарав. Натур Бакс багийн сэлгээнээс Ч.Вү талбайд орж ирсэн цагаас тоглолтын хэмнэлийг эргэн сэргээж, онооны харьцааг ойртууллаа. Энэ үед Натур Бакс клубээс Э.Энх-Амгалан, Хасу-аас С.Эвгений хийх зүйлээ хийсээр байлаа. Улмаар 25-25 дээр тоо тэнцэж, хоёр оноо салахад олон гайхалтай раллинууд явж, эцэст нь Хасу Мегастарс клубийн довтолгоо амжилттай болж 29-27 харьцаатай өнгөрсөн жилийн аваргуудыг буулгаж аван Шигшээ шатанд шалгарч байна.