Спорт клубуудын сарын дундаж төлбөр 150,000₮ гэж тооцвол төлбөрөө сараар нь бүтэн төлөөд 14 хоног яваад орхих нь хайран биш гэж үү?
Спортуудын талаар хангалттай мэдээлэлгүй, завгүй амьдралын хэв маяг, замын түгжрэл, цаг заваа зохицуулах гэх мэт олон асуудлаас гадна өөрийн биеийн онцлогт тохирсон, хобби болгох спортоо сонгож туршиж хичээллэх боломж хязгаарлагдмал байдгаас бүтэн сарын төлбөр төлөөд 14 хоног яваад больсон хүмүүс бидний эргэн тойронд олон байдаг.
Нөгөө талаас биеийн тамирын клуб, сургалтууд эхний 6 сарын дотор нийт шинэ гишүүдийн 60 орчим хувийг алддаг гэсэн тоон судалгаа ч бий.
Тийм учраас спорт клубүүд болон Msports хамтран Plus гишүүддээ жилийн туршид спортын байгууллагуудад нэг удаа үнэгүй болон байнгын хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжийг бий болголоо. Энэхүү цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлж буйтай холбоотойгоор https://www.facebook.com/msports.mn / бүх гишүүддээ 4/29-өөс 5/31-нийг дуустал Plus жилийн эрхийг ЕРДӨӨ 24000₮ болгон хямдруулсан байна.
Монголын хамгийн том спортын нэгдсэн платформ Msports нь аппликейшний PLUS эрхийг идэвхжүүлсэн гишүүддээ бүтэн жилийн турш биллиард, теннис, таэквондо, кросфит, фитнес, иога, усан спорт гэх мэт 50 гаруй сургалтын төвүүд, үйлчилгээний газруудаар хүссэн цагтаа нэг нэг удаа үнэгүй үйлчлүүлж, өөрт тохирох спортоо олох, цагийг хөгжилтэй өнгөрөөх гайхалтай боломжийг санал болгож байна.