MSports logo
Монголын 3х3 шигшээ баг Азийн Аваргын найм дахь удаагийн тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 27

  • Монголын 3х3 шигшээ баг Азийн Аваргын найм дахь удаагийн тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо

    Монгол улсын 3х3-ын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо. 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил 8 дахь удаагаа зохиогдож байгаа ба Сингапур улс дөрөв дэх жилдээ хүлээн авч байна.

    Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд анх 2013 онд Катарт зохиогдсон тэмцээнээс хойш жил бүр тасралтгүй оролцож байна.

    Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд:

    Монголын 3х3 шигшээ баг Азийн Аваргын найм дахь удаагийн тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо

    Манай эрэгтэй шигшээ баг тэмцээний “А” хэсэгт өрсөлдөх ба тус тэмцээний урьдчилсан шатны “А” хэсгийг тэргүүлсэн баг болон Сингапур улсын шигшээ багтай өрсөлдөх юм. Хэсгийн эхний тоглолтоо гуравдугаар сарын 29-ний 18:55 цагаас эзэн орон Сингапурын шигшээ багийн эсрэг хийнэ. Мөн 20:35 цагаас урьдчилсан шатны А хэсгийг тэргүүлсэн багтай хэсгийн тоглолтоо хийх хуваарьтай байна.


    Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд:

    Монголын 3х3 шигшээ баг Азийн Аваргын найм дахь удаагийн тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо

    Эмэгтэй шигшээ баг тэмцээний “B” хэсэгт Тайланд улсын шигшээ баг болон урьдчилсан шатны “B” хэсгийг тэргүүлсэн багтай өрсөнө. Хэсгийн эхний тоглолтоо гуравдугаар сарын 29-нд 14:55 цагаас эхний тоглолтоо хийх бол 19:55 цагаас Тайландын багтай тоглох хуваарьтай байна.

    Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар UB MMC Energy багийн тоглогч асан Steve Sir, туслах дасгалжуулагчаар 3х3-ын Азийн аварга Г.Цэнгүүнбаяр нар ажиллаж байна.

    Тэд өнөөдөр 18:45 цагт Сингапур улсад газардана.


    FIBA албан ёсны түнш 1xBet