MSports logo
FIBA: Азийн 3х3 сагсан бөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 26

  • FIBA: Азийн 3х3 сагсан бөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    Олон улсын саган бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “3x3 Asia Cup-2025” тэмцээн Сингапур улсын Singapore Sports Hub ордонд өнөөдөр эхэллээ. Дөрөв дэх жилдээ Азийн бар гэгдэх Сингапурт зохиогдож буй тус тэмцээний өрсөлдөөн энэ жил ч мөн гайхалтай байх болно. Учир нь Аваргаа хамгаалагч Австраличууд болон Азийн аваргын гурав дахь цомоо өргөхөөр Монгол, хүчирхэг Шинэ Зеланд, Хятад, Япон тэргүүтэй багууд оролцоход бэлэн болоод байна.

    FIBA: Азийн 3х3 сагсан бөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    Үндсэн шатанд нийт 12 баг өрсөлдөнө. Тус тэмцээнд Ази, Далайн тивийн шилдэг эр эм 48 баг оролцож буйгаараа онцлогтой. Тус тэмцээний үндсэн хэсэгт чансаагаар дээгүүр эхний 8 баг A, B, C, D гэсэн 4 хэсэгт хуваагдсан бол тус дөрвөн хэсэгт орох эрхийн төлөө эрэгтэй 15, эмэгтэй 16 баг өчигдрөөс эхлэн өрсөлдөж эхэллээ.


    FIBA албан ёсны түнш 1xBet

    FIBA: Азийн 3х3 сагсан бөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
    FIBA: Азийн 3х3 сагсан бөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээн эхэллээ