Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ Тайланд улсын нийслэл Bangkok болон Phuket, Chiang Mai, Nakhon Ratchasima гэсэн 4 хотод зохиогдож байгаа билээ. Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий шөвгийн 16-ийн тоглолт болж өнгөрлөө.
Тэмцээний B хэсгийг 3 хожиж тэргүүлсэн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Италийн шигшээ баг болон тэмцээний G хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан Германы шигшээ багуудын хооронд тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхний сетээс эхлээд тоглолт дуусах хүртэл ДАШТ-ий иж бүрэн медальт Италийн шигшээ баг гайхалтай байж 25:22; 25:18; 25:11 харьцаатай гурван сет илүүрхэж чадсанаар ДАШТ-ий шөвгийн наймд шалгарч чадлаа.