MSports logo
ОХУ-ын волейболын шигшээ багууд дөрвөн жилийн дараа хүчтэйгээр эргэн ирнэ
  • М
    Мөнхбаясгалан

    7 сарын 9

  • ОХУ-ын волейболын шигшээ багууд дөрвөн жилийн дараа хүчтэйгээр эргэн ирнэ

    Дэлхийн волейболын түүхэнд өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн ОХУ-ын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд олон улсын тавцанд эргэн ирэх асуудал сүүлийн үед спортын ертөнцийн анхаарлын төвд байна.


    Олон жилийн турш дэлхийн шилдэг багуудын эгнээнд багтаж, олимп, дэлхийн аваргын тайзан дээр хүчээ сорьж ирсэн Оросын волейбол 2022 оноос хойш олон улсын томоохон тэмцээнүүдээс холдсон ч өнөөдөр дахин дэлхийн тавцанд гарах боломжийн өмнө ирээд байна.

    ОХУ-ын волейболын шигшээ багууд дөрвөн жилийн дараа хүчтэйгээр эргэн ирнэ

    ОХУ-ын (Оросын Холбооны Улс) волейболын түүхийг ЗХУ-ын үеэс салгаж ойлгох боломжгүй. Тухайн үед ЗХУ (Зөвлөлт Холбоот Улс) дэлхийн волейболын ноёрхогчдын нэг байж, олимпын наадам, дэлхийн аварга, Европын тэмцээнүүдэд олон удаагийн амжилтыг байгуулж байлаа.


    ЗХУ задран унасны дараа ОХУ энэхүү агуу уламжлалыг үргэлжлүүлж, дэлхийн волейболын тэргүүлэгч орнуудын нэг хэвээр үлдсэн юм.

    ОХУ-ын волейболын шигшээ багууд дөрвөн жилийн дараа хүчтэйгээр эргэн ирнэ

    Оросын багийн тоглолтын гол онцлог нь ямагт өндөр нуруу, хүчирхэг довтолгоо, хүчтэй давуулалт, бат хамгаалалт байсаар ирсэн. Ялангуяа эрэгтэй шигшээ баг нь дэлхийн шилдэг багуудтай мөр зэрэгцэн өрсөлдөж, олимп болон дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд олон амжилт байгуулсан түүхтэй.

    ОХУ-ын волейболын шигшээ багууд дөрвөн жилийн дараа хүчтэйгээр эргэн ирнэ

    Оросын волейболын оргил үе

    

    ОХУ-ын эрэгтэй шигшээ багийн түүхэн амжилтуудын нэг нь 2012 оны Лондонгийн олимп байлаа. Тухайн үед Оросын баг дэлхийн хэмжээний тоглогчдоор бүрдсэн байсан бөгөөд олимпын финалд Бразил улсын шигшээ багтай учраа таарсан юм.Тоглолтын эхний хоёр сетэд Бразил давамгайлж, ялалт авахад ойрхон байсан ч Оросын тамирчид бууж өгөлгүй тоглолтын эрчмийг өөрчилж чадсан. Улмаар дараалсан гурван сетийг авч, гайхалтай эргэн ирэлт хийснээр 2012 оны олимпын аварга болсон билээ. Тэр үеийн Оросын багийн гол хөдөлгөгч хүчнүүдийн нэг нь дэлхийн шилдэг довтлогчдын тоонд багтаж байсан Максим Михайлов, мөн 218 см өндөртэй төвийн тоглогч Дмитрий Мусэрский нар байв.


    Энэхүү ялалт нь Оросын волейболын хүч чадлыг дэлхий дахинд дахин баталсан мөч болсон юм.

    ОХУ-ын волейболын шигшээ багууд дөрвөн жилийн дараа хүчтэйгээр эргэн ирнэ

    2022 он олон улсын тавцангаас холдсон жилүүд

    Гэвч 2022 онд Орос-Украины дайны нөхцөл байдлын улмаас Оросын спортын ертөнцөд томоохон өөрчлөлт гарсан.

    Олон улсын спортын байгууллагууд Орос, Беларусын тамирчид болон багуудын оролцооны асуудлаар шийдвэрүүд гаргаж эхэлсний дараа Олон улсын волейболын холбоо (FIVB) ОХУ-ын шигшээ баг, клубуудыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан.


    Ингэснээр Оросын шигшээ багууд Үндэстнүүдийн лиг, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпын эрхийн тэмцээн, Европын томоохон тэмцээнүүд зэрэг олон улсын тавцангаас түр хугацаанд холдсон юм. Мөн ОХУ-д зохион байгуулахаар төлөвлөж байсан 2022 оны эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээнийг өөр улсад шилжүүлсэн.

    ОХУ-ын волейболын шигшээ багууд дөрвөн жилийн дараа хүчтэйгээр эргэн ирнэ

    Хоригийн хугацаанд Оросын волейболын зогссонгүй

    Олон улсын тэмцээнээс хол байсан ч Оросын волейболын үндэс суурь алдагдаагүй юм. Тус улсын дотоодын лигүүд хэвийн үргэлжилж, клубууд өрсөлдөөнөө үргэлжлүүлэн, шинэ үеийн тоглогчдыг бэлтгэх ажил тасралтгүй явагдсан байна.


    Гэхдээ дэлхийн шилдэг багуудтай тогтмол хүч үзэх боломжгүй болсон нь Оросын шигшээ багийн хувьд томоохон сорилт байлаа. Учир нь волейболын спортод зөвхөн дотоодын бэлтгэл хангалтгүй бөгөөд олон улсын өндөр түвшний тоглолтын туршлага, өрсөлдөөн багийн хөгжилд чухал байр суурь эзэлдэг.

    ОХУ-ын волейболын шигшээ багууд дөрвөн жилийн дараа хүчтэйгээр эргэн ирнэ

    Дэлхийн волейбол Оросын эргэн ирэлтийг хүлээж байна


    Сүүлийн хугацаанд Оросын багуудыг олон улсын тавцанд эргэн оролцуулах асуудал дахин яригдаж эхэлсэн. Хэрэв ОХУ бүрэн эрхтэйгээр дэлхийн тэмцээнүүдэд эргэн ирвэл волейболын өрсөлдөөн улам ширүүсэх нь тодорхой.