MSports logo
“БЭЭЖИН-2022” ӨВЛИЙН ОЛИМПИЙН ТОСГОН НЭЭЛТЭЭ ХИЙХЭЭС ӨМНӨ ТУРШИЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА
  • А
    Админ

    12 сарын 11

  • “БЭЭЖИН-2022” ӨВЛИЙН ОЛИМПИЙН ТОСГОН НЭЭЛТЭЭ ХИЙХЭЭС ӨМНӨ ТУРШИЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА

     “Бээжин-2022” тамирчдын тосгон ирэх жилийн өвлийн олимпийн наадмын өмнө нээлтээ хийхээс өмнө хэд хэдэн сорилтод хамрагдсан. Өвлийн олимп, паралимпийн үеэр тамирчдын ашиглах шинэ тосгоныг 2000 гаруй хүн туршиж үзсэн гэх мэдээлэл байна. Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлагийн мэдээлснээр, 2415 оролцогчид бүртгэлийн систем, байр, нийтийн хоолны үйлчилгээг туршиж үзжээ.
    Тэд мөн зохион байгуулагчдын COVID-19 эсрэг арга хэмжээний хүрээнд Наадмын үеэр өдөр бүр хийх полимеразын гинжин урвалын шинжилгээнд хамрагдсан гэж мэдээлж байна. Бээжингийн Тамирчдын тосгон нь 20 орон сууцны барилгатай бөгөөд өвлийн олимпийн үеэр 2338 ортой, паралимпийн үеэр 1040 ортой байхаар төлөвлөжээ.
    Тосгоны орон сууцны хэлтсийн орлогч дарга Жү Цян Синхау-д хэлэхдээ орыг 2.4 метр хүртэл уртасгах боломжтой гэжээ. Тосгон Олимп эхлэхээс долоо хоногийн өмнө буюу 1-р сарын 27-нд албан ёсоор нээлтээ хийхээс өмнө 1-р сарын 23-нд Олимпийн туршилтын үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвтэй байна.
    Тосгоны нийтийн хоолны газрын орлогч дарга Жи Е тамирчдыг орон сууцны хороололд ирэхэд юу хүлээж болох талаар мэдээлэл өгчээ.
    "Тамирчдын тосгон нь наадмын үеэр тамирчдад бүтэн цагаар нээлттэй байна. Шашны олон янз байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэдний хоолны дэглэмийн өөр өөр хэрэгцээг хангахад зориулагдсан 678 төрлийн хоолны цэсийг олон улсын тамирчдад олгоно.”
    2022 оны Бээжингийн үеэр нийтийн хоолны үйлчилгээ нь өвлийн олимпийн “Playbook” буюу дүрмийн номыг чанд дагаж мөрдөнө гэж Хятад дахь зохион байгуулагчид амлаж байна.
    Хоолны газруудад маск, бээлий, ариутгагч бодисоор хангана. Мөн COVID-19-ээс урьдчилан сэргийлэхийн тулд халдваргүйжүүлэх ухаалаг төхөөрөмж, температурын туршилт, робот хөтөч зэргийг ашиглана.  
    Жанжякоу хотод байрлах Тамирчдын тосгоны барилгын ажил долдугаар сард дууссан.
    "Тосгон нь Хятадын хаврын баяртай давхцаж байгаа наадмын үеэр тамирчид, албаны хүмүүсийн өлгий нутаг тул дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн найз нөхдөдөө Хятадын уламжлалт соёлыг мэдрүүлэхийн тулд соёлын солилцооны арга хэмжээг зохион байгуулна" гэж Тосгоны иж бүрэн үйлчилгээний хэлтсийн дэд захирал Ян Жинфэн нэмж хэлжээ.