1995.1.23-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Ам бүл 4. Нэг эмэгтэй дүүтэй. Манай аав залуудаа нэг хэсэг залуудаа авто спортоор хичээллэж байсан. Мотоцикл унадаг байсан. Өвөө эмээ маань тээврийн жолоочид байсан. Удмаараа л техник спорттой холбоотой байсан юм байна. Хүүхэд байхдаа улс төрийн болно гэж боддог байсан. Цаг хугацааны явцад спорт сонгоод мото спортдоо тууштай байна.
Мото спортоор хожуу хичээллэж эхэлсэн. Багадаа мотоцикл унаж чаддаг байсан ч спорт мотоцикл бол 19 настайгаасаа унасан. Аав маань залуудаа спорт мотоцикл унадаг байсан болохоор багаасаа л сууж, дээр нь өссөн. Зурагтаар уралдаан харж, сониноос уншиж өссөн. 2019 онд спорт мотоциклоор хичээллэх боломж гарсан. Техник гэдэг зүйлийг хүний биеийн тэсвэр тэвчээр, ур чадвартай нийлүүлээд уралдаж байгаа. Хурд гарснаар дэлхийн татах хүчний эсрэг агаар дээр явах мэдрэмж гээд зөндөө олон зүйлд нь татагдаж мото спортыг сонгосон. Мөн спонсор байгууллагууд гэх мэт тууштай хичээллэх боломж нь гарч ирснээр тууштай өдий болтол хичээллэж байна.
2017 оны Мото кроссын улсын аварга, 2015,2016 оны Индурогийн улсын аварга, 2022 оны мотоциклын төрлийн раллигийн улсын аварга, 2023 оны Сидан ангилалын УАШТ-ийн хоёр байрт шалгарсан. BAJA Mongolia уралдааны мотоциклын 5 удаагийн аварга, мотоциклоор олон улсын олон тэмцээн уралдаанд оролцож, 2,3-р байруудад шалгарсан. Одоо ралли төрөлдөө түлхүү уралдаж байгаа. Цаашид раллигийн дэлхийн цомын тэмцээнүүдэд цаашлаад Дакар раллид оролцох зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Уралдааны үеэр эрсдэл их байдаг. Үзүүлбэрийн үеэр бол эрсдэл харьцангуй гайгүй. Хамгийн ихдээ 12 машины дээгүүр харайж байсан.
Хамгийн анхны авсан мотоцикл YAMAHA YZ250F. Мото кросст зориулсан мотоцикл. Хамгийн анхны мотоциклыг миний аав, ээж хоёр бэлэглэж байсан. Өөрийнхөө дуртай мөрөөдлийнхөө кросс загварыг мотоцикл авч байсан болохоор үнэхээрийн гоё байсан.
ТА СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад Plus гишүүн болоорой. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+50 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+150 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй.
Супер хүчтэй болбол гэрлийн хурдаар шилждэг болохыг хүснэ. Байрлалуудаа сольдог хүчийг сонгоно.
Дуртай хоол Монголоос банштай цай, будаатай хуурга. Европоос паста. Японоос удон, шарсан гоймонд дуртай.
Чөлөөт цагаараа сагсан бөмбөг их тоглодог. Аялах дуртай. Бодит явдлаас сэдэвлэсэн, шинжлэх ухааны зөгнөлт кинонд дуртай.
Мото спортод техникээ мэдрэх чухал, Мото спорт нь амьдралд эрсдэлийг урьдчилж харж, эрсдэлээс сэргийлэх тал дээр сургадаг гэж боддог. Тэр нь ч амьдрал дээр биеллээ олдог.